4 сарын 22-ны өдөр Бүсан хот дахь Япон улсын Ерөнхий консул Дакашима Норихико NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн тухай болон энэ жил болох үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, Японы гишүүн орон нутгуудаас NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоход Японы Консулын газрын зүгээс тусалж дэмжихийг хүсэв.

Консул Дакашима энэ удаагийн айлчлалаар NEAR Холбооны талаар ойлголттой болсон бөгөөд Японы орон нутгуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд оролцуулахын тулд идэвхитэй танилцуулах болно гэв.