본문 바로가기

гол үйл ажиллагаа

8-р хурал

2024-12-03

Бичлэг оруулах

Admin

Файл

1. Арга хэмжээний нэр: Зүүн хойд Азийн далай, нүүрстөрөгчийн гаралт багатай ногоон хөгжлийн
чуулган
2. Хугацаа: 2023. 9. 22
3. Хаана: Хятад, Шаньдун мужийн Вэйхай хотын Олон улс, эдийн засаг, худалдаа, харилцааны төв
4. Сэдэв: Байгальд ээлтэй технологийн манлайлал, дижитал чадавхийг нэмэгдүүлэх
5. Зохион байгуулсан хэлбэр: Онлайн болон танхимын хэлбэрээр
6. Хэл: хятад хэл
※ Нээлтийн ёслол шууд орчуулгатай явагдсан
7. Оролцсон : NEAR-ийн гишүүн улсуудаас нийт 3 улсын орон нутаг, далайн чиглэлийн олон улсын
байгууллага, холбогдох судалгааны байгууллагын төлөөлөл бүхий 300 гаруй хүн
※ NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй 5 хүн
8. Гол үйл ажиллагаа
а.Нээлтийн ажиллагаа(Солонгосын цагаар)
1) Хугацаа : 2023. 9. 22, 10:00 ~ 10:50
2) Хаана : Вэйхай хотын Олон улсын эдийн засаг, худалдаа харилцааны төв
3) Гол агуулга:
- Вэйхай хотын Намын Нарийн бичгийн дарга Ен Жиэн Бо мэндчилгээ дэвшүүлэв
- NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин баяр хүргэв
- Солонгос, Жэжү мужийн Захирагчийн орлогч Ким Хи Хён онлайнаар баяр хүргэсэн
- Солонгос, Гёнсанбүг муж, Зүүн тэнгисийн эргийн төвийн дарга Ким Жүн Гүон онлайнаар баяр хүргэсэн
- Шаньдун мужийн Захирагчийн орлогч Фань Бо нээлтийн илтгэл тавьсан
- “Хятадын далайн үрсэлгээний аж үйлдвэрийн хот” самбар өлгөх ёслол

б. Илтгэл1) Хугацаа : 2023.9.22. 11:00 ~ 12:40
Хөтлөгч: Харбиний аж үйлдвэрийн их сургуулийн захирал Тан И Чю
2) Гол агуулга : Далайн экологийн өндөр чанар, тогтвортой хөгжил, далай загасны аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн гаралт багатай хөгжил

в. 4 дэд форум
1) Хугацаа: 2023.9.22, 15:00 ~ 19:00
Хөтлөгч: Хятадын Далайн мэдээллийн төвийн дэд дарга Чүй Шяо Жэн
2) Сэдэв :
(1) Далайн эдийн засгийн дижитал шилжилт
(2) Далайн туршилтын газар байгуулах, хөгжүүлэх
(3) Приморийн бүсийн экологийг хмгаалах, сайн чанарын хөгжил
(4) Далайн гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн ба хоол, хүнсний хөгжил

г. Хоттой танилцах
1) Хугацаа: 2023.9.23
2) Агуулга: Хятад, Вэйхай, олон улсын загасны хэрэглэлийн 15-р үзэсгэлэнд оролцсон