동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн орон нутаг БНХАУ Шаньси муж Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр :Пин Яаогийн эртний хот

Газрын нэр :Пин Яаогийн эртний хот

МЭӨ 827-782 оны үеийн тус хот эртний байдлаа хадгалж үлдсэн 4 эртний хотын нэг юм. Мөн дэлхийн соёлын өвд хот бүхлээрээ багтсан Хятадын эртний 2 хотын нэг юм. 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгосон.

Газрын нэр : Юнь ань чулуун агуй

Газрын нэр : Юнь ань чулуун агуй

Хятадын хойд хэсэгт Шаньси мужийн Датун хотоос баруун тийш 17км зайд Вүжөү шань уулын баруун хаяанд оршдог. 45 агуй, том жижиг 252 нүх, чулуун баримал 51000 байдаг бөгөөд Хятадын хамгийн том эртний чулуун агуйн цогцолборын нэг юм. Хятадын 4 чулуун агуйн урлагийн цогцолборын нэг гэгддэг. 1961 онд Хятадын Засгийн газраас хамгаалалтад авсан бөгөөд 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн.

Газрын нэр : Вутай шань уул

Газрын нэр : Вутай шань уул

Шаньси мужийн Шинжоү хотод орших ба Хятадын буддын шашныг төлөөлөх 4 алдарт уулын нэг юм. Жожан мужийн Футуо шань уул, Анхүй мужийн Жихуа шань уул, Сычуан мужийн Эмэй шань уулын хамтаар Хятадын буддын шашин төвлөрсөн алдарт 4 уулын нэг гэгддэг. Вутай шань уул ба Непалийн Рүмбини, Энэтхэгийн Нугяавон, Будда гаяа, Кушинагараг буддын шашны цогцолбор газар гэдэг.

Газрын нэр :Ерөнхий сайд асан Хуан Чиний ордон

Газрын нэр :Ерөнхий сайд асан Хуан Чиний ордон

Мужийн Жинчен хотод орших ба нийт 36.000 км2 талбайд Чин улсын Вен юань жэ номын санч Чен тин жингийн амьдарч байсан газар юм. Язгууртны номын сан нь алтлаг өнгөтэй ба Хятадын хойд нутгийн соёлын төлөөлөх ордон гэж үздэг.