АРАССВА, центр сотрудничества Северо-Восточной Азии
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас БНСУ-ын Жэжү хотод болсон “Тамна соёлын наадам”-д Монголын гишүүн орон нутгийг оролцоход дэмжлэг үзүүлэв2023-10-10
Бичлэг оруулахAdmin
Файл 11.jpg
NEAR-ийн гишүүн орон нутаг хоорондын соёлын харилцааг дэмжих зорилгоор NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчдийг Жэжү хотод болсон “62 дахь удаагийн Тамна соёлын наадам”-д оролцох ажлыг зохион байгуулж, орчуулгын дэмжлэг үзүүлэв.
10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Жэжүгийн эмээ” урианы дор зохион байгуулагдсан 62 дахь удаагийн Тамна соёлын наадамд Монголын Дорноговь аймгийн уран бүтээлчид наадмын гол хөтөлбөрүүдийн нэг болох “Соёлын солилцооны тоглолт”-д оролцож, Монголын ардын урлагийн гайхамшигт үзүүлбэр болох дуулах, бүжиглэх, хөгжим тоглох зэргийг Жэжүгийн иргэдэд толилуулсан юм.
Хариу