동북아시아지역자치단체연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Гишүүн орон нутгуудын хурал”-д оролцсон Япон улсын орон нутгуудын төлөөлөгчидтэй уулзав2024-05-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일


5 сарын 22-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR Холбоонд гишүүнээр элсэхээр судалж буй Япон улсын Окинава мужийн төлөөлөлтэй тусгайлан уулзалт хийв. Мөн 23-ны өдөр Тояама, Шиманэ, Окинава мужийн төлөөлөлтэй уулзав.


Тэрээр Тояама, Шиманэ муж 20 гаруй жил Холбооны Байгаль орчны хороо болон Боловсрол, соёлын харилцааны хорооны хурлыг зохион байгуулж ирсэнд талархал илэрхийлээд энэ удаагийн хурал болон энэ жил болох NEAR-ийн арга хэмжээний талаар танилцуулж, цаашид Холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байхыг хүсэв. Түүнээс гадна Шиманэ муж NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай Япон улсын орон нутгуудыг төлөөлөн хамтран ажилладгийн хувьд Японы орон нутгуудтай идэвхитэй харилцаж, тус Холбооны Хэрэг эрхлэх газарт тавих шаардлага байвал шууд хандаж, Хёго муж зэрэг Японы бусад орон нутгуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах талаар хүчин чармайлт гаргахыг хүсэв. 

 


Окинава мужаас тус мужийн өнөөгийн байдал бүсийн харилцааны талаарх мужийн байр суурь, бүс нутгийн харилцаанд Окинава муж давуу талтай болохыг танилцуулж, NEAR-ийн цаашдын чиглэл, Японы орон нутгийн захиргааны байгууллагуудад тавих шаардлага хүсэлт, Окинава мужийн гүйцэтгэх үүргийн талаар асууж лавлав.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR Холбоо харилцааны платформийн хувьд NEAR-аар дамжуулан хоёр талт болон олон талт харилцааг явуулах боломжтойг тайлбарлахын зэрэгцээ Япон улс хөгжингүй улсын хувьд Зүүн хойд Азийн орон нутгуудтай Японы орон нутгууд туршлагаасаа хуваалцах зэргээр бүсийн хамтын хөгжил, энх тайванд хувь нэмэр оруулж чадна гэв. Мөн NEAR Холбоонд гишүүнээр элсэхээр судалж буй Окинава муж энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан гишүүн орон нутгуудтай харилцаж, аль болох хугацаа алдалгүй гишүүнээр элсэх талаар судлахыг хүсэв.