동북아시아지역자치단체연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Буриадын БНУ-ын 1-р Шадар сайдыг хүлээн авч уулзав2024-05-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 부랴티야.jpg  

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 5 сарын 22-ны өдөр NEAR-ийн Гишүүн орон нутгуудын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Буриадын БНУ-ын 1-р Шадар сайд Мүхин Всеволодыг хүлээн авч уулзан харилцан сонирхсон асуудлын талаар хэлэлцэв.


Тэрээр өнгөрсөн жил Үльсан хотноо болсон NEAR-ийн Бүгд хурлаар уулзсанаас гадна энэ удаагийн хурлаар 1-р Шадар сайд Мүхинтэй дахин уулзаж байгаадаа мөн Буриадын БНУ Холбооны дараагийн тэргүүлэгч орон нутаг болох хүсэлтээ албан бичгээр илэрхийлсэнд талархал илэрхийлэвЦаашид Ляонин мужид болох Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурлаар NEAR Холбооны тэргүүлэгч болж, Холбооны үйл ажиллагаанд манлайлах үүрэгтэй оролцохыг хүсэв.


Хариуд нь 1-р Шадад сайд Мүхин Всеволод энэхүү хуралд урьсан явдалд талархал илэрхийлээд Буриадын БНУ нь NEAR Холбоотой хамтарч ажиллахыг ихэд чухалд үздэг бөгөөд тус улсын тэргүүн Цыденов ч NEAR-ийн үйл ажиллагааг өндөр үнэлж байгааг дурдаад БНХАУ-ын Шэньян хотноо болох Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хуралд Буриадын БНУ-ын өндөр дээд албан тушаалтнууд заавал оролцон Холбооны тэргүүлэгч болох тухай байр сууриа идэвхитэй танилцуулах болно гэв. 

 


Нөгөөтэйгүүр ОХУ-ын Буриадын БНУ нь NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт тус Холбооны 16 дахь тэргүүлэгч орон нутгаар ажиллах саналаа ирүүлсэн. Энэ жил БНХАУ-ын Ляонин мужид болох Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурлаар NEAR-ийн тэргүүлэгчээр ажиллах хүсэлтэй гишүүн орон нутгийг сонгох бөгөөд олон орон нутаг Холбооны тэргүүлэгчээр ажиллах санал тавьсан бол хуралд оролцогчдын олонхийн саналаар сонгох ба нэг орон нутаг санал тавьсан бол саналыг 2025 оны Бүгд хуралд дэвшүүлж албан ёсоор шийдвэрлэнэ.