동북아시아지역자치단체연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ляонин мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2024-05-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 5 сарын 22-ны өдөр “2024-NEAR гишүүн орон нутгуудын хурал”-д оролцсон Ляонин мужийн Гадаад харилцааны газрын дэд захирал Кан И-тэй уулзаж, Дээд түвшиний Ажлын хэсгийн хорооны хурал зэрэг асуудлаар харилцан санал солилцов.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин энэ удаагийн хурал нь дэлхийн 6 орны 44 гишүүн орон нутгийн 111 төлөөлөгч оролцсон хамгийн том хурлын арга хэмжээ болж буйг танилцуулаад, Ляонин муж тэргүүлэгч орон нутгийн хувьд энэхүү хурлаар дамжуулан бусад орон нутгуудтай харилцаа тогтоож, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэв.


Мөн түүнчлэн энэ жил Ляонин мужийн Шэньян хотод зохион байгуулагдах 「14 дэх удаагийн Дээд түвшиний Ажлын хэсгийн хорооны хурал」 болон 「Дижитал эдийн засгийн хорооны хурал」 зэрэг хурлууд нь NEAR-ийн хувьд энэ жилийн хамгийн чухал үйл ажиллагаа учраас зохион байгуулах хугацааг аль болох хурдан баталгаажуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 



Үүний хариуд Дэд захирал Кан И тус хуралд урьж, тэргүүлэгч орон нутгийн төлөөлөгчдөд анхаарал хандуулж, зочломтгой хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд Холбооны гол үйл ажиллагаа болох Дээд түвшиний Ажлын хэсгийн хорооны хурлын товыг шуурхай баталгаажуулж, бэлтгэл ажлыг идэвхтэй хангаж ажиллахаа илэрхийлэв.