동북아시아지방정부연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Салбар хороо

Тойм

Салбар хороо Далай загасны аж үйлдвэрийн хороо Тойм

Далай тэнгис, загасны аж үйлдвэрийн салбар хороо(Ocean and Fishery Subcommittee)

Зохицуулагч орон нутаг

  • БНХАУ-ын Шаньдун муж

Хороог байгуулах болсон үндэслэл, зорилго

  • 2008 оны 7-р Бүгд хурлаар Далай загасны аж үйлдвэрийн хороог байгуулж, Шаньдун муж зохицуулагчаар ажиллах шийдвэр гарсан. Шаньдун муж далайн нөөц баялаг, судалгааны бааз, хятадын цор ганц далайн их сургууль зэрэг шилдэг дэд бүтэцд суурилан олон улсын эрдэм шинжилгээний форум, худалдааны уулзалт, сургалт, танилцуулга зэрэг арга хэмжээг зохион байгуулж гишүүн орон нутгуудын харилцааг идэвхжүүлж, далай, загасны аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Гол үйл ажиллагаа

  • Зүүн хойд Азийн далай загасны аж үйлдвэрийн салбарт байгальд халгүй үйл ажиллагаа явуулах хөгжлийн загварыг бий болгох
  • Далай загасны аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэм шинжилгээний харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх.
  • Далайн бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр гишүүн байгууллагуудын хооронд харилцан итгэлцэл бүхий хамтын ажиллагааны механизмийг байгуулах.
  • Далайн гамшгаас үүдэлтэй хүнлэг аврах тусламж, аюулгүй байдлыг хангахад хичээх.
  • Гишүүн байгууллагуудын хооронд үр ашигтай ажлын механизмийг байгуулах.