Газар нутаг, уур амьсгал |
- Газар нутаг : 165,000km²
- Байршил : Нутгийн дундаж өндөр нь д.т-ээс дээш 1300-1500 м-т өргөгдсөн. Баруунаас зүүн тийш Онгон улаанаас Ганзагат уул хүртэл 700-аад км, хойноосоо урагшаа Ахарын уулнаас Орвог гашууны уул хүртэл 400 гаруй км, Өмнөговийн хилийн нийт урт нь ойролцоогоор 2070 км гэж үздэг.
- Уур амьсгал : Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, дулааны улиралд халуун нь 30-39 градус, -20 градус хүртэл хүйтэрдэг. Салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг, жилд дунджаар 133 мм хур тунадас ордог.
|
Хүн ам (2021 оны байдлаар) |
- Хүн ам : 71,720
- Өрхийн тоо : 23,164
|
Соёлын арга хэмжээ |
- Тэмээний баяр (3 сард), сарлагийн баяр (5 сард)
|
Түүхийн дурсгалт газар |
- Говь гурван сайхан уул, Ёлын ам, 185 км үргэлжлэх Хонгорын элсэн манхан, эртний үлэг гүрвэлийн ул мөрийг хадгалсан Баязаг, Хэрмэн цав, Нэмэгт гэх зэрэг газрууд, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар ихтэй Монгол улсын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг. Монголын говь нутгийг эндээс харах боломжтой.
|
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он) |
- Солонгос : Жолланам мужийн Дамяан сум(2013.7)
- Хятад : Өвөрмонголын ӨЗО-ы Алшаа аймаг(2015) Баяннуур хот(2015)
- Бусад : Беларусь улсын Жодина хот(2016)
|