동북아시아지방정부연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Гишүүн орон нутаг

Завхан аймаг

Гишүүн орон нутаг МОНГОЛ УЛС Завхан аймаг

 

Г.Өнөрбаяр

  • Улсын нэрМонгол улс
  • Орон нутгийн нэрЗавхан аймаг
  • Засаг даргын нэрГ.Өнөрбаяр

Бэлгэ тэмдэг

Бэлэг тэмдэг

Бэлэг тэмдэг

Түүхэн тойм

  • Эрдэнэбишрэлт Засагт аймаг нь 16-р зууны сүүлээр үүссэн бөгөөд 18-р зууны эхэн хагас хүртэл 200 гаруй жилийн хугацаанд баруун талдаа Алтайн нуруу, зүүндээ Хангайн нуруу, умард зүгт Енисейн мөрний эх өмнө зүгт Их говийн элсэн цөл хүрсэн өргөн уудам нутгийг эзлэн байжээ. 1923 онд Засагхан аймгийг 21 хошуу, тамгатай хутагтын 3 шавьтайгаар Хантайшир уулын аймаг нэртэйгээр өөрчлөн зохион байгуулжээ. Хантайшир уулын аймаг үүссэнээр одоогийн Завхан аймгийн эх үндэс тавигдсан.

Нутгийн онцлог

  • Завхан аймгийн нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 82,500km²
  • Уур амьсгал : 1-р сарын дундаж температур –20-30 градус, Монголд хамгийн хүйтэн өвөл Тосонцэнгэл суманд –53 градус хүрч байсан, жилд өндөр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнхи нутгаар 200-206 мм тунадас унадаг. Завхан аймгийн нутаг нь ерөнхийдөө хангай, хээр, говь гэсэн 3 хэсэгт хуваагдана. Хангайн уулархаг хэсгээр хүйтэн сэрүүн уур амьсгалтай байхад говийнхоо хэсгээр хуурай, дулаавтар уур амьсгалтай.
Хүн ам (2021 оны байдлаар)
  • Хүн ам : 72,731
  • Өрхийн тоо : 21,616
Соёлын арга хэмжээ
  • Наадам (7 сарын 11 ~ 13)
Аялал жуулчлал, түүхийн дурсгалт газар
  • Дэчиндаржаа хийд, Отгонтэнгэр уул
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Солонгос : Чүнчоннам муж, Сосан хот(2004.10)
  • Чүнчонбуг муж(2011.4)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин (2021 оны байдлаар)
  • GRDP : 536,329.8 сая төгрөг
  • 1 хүнд ногдох ДНБ : 7,295 мянган төгрөг

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Отдел административного управления
  • Хаяг : Government office of Zavkhan province
  • Утас:+976 - 75751155
  • Факс : +976-70462454
  • Вэбсайт:http://www.zavkhan.gov.mn