동북아시아지방정부연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Гишүүн орон нутаг

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн орон нутаг БНХАУ Шаньдун муж Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр : Тай шань уул

Шаньдун мужийн төв хэсэгт орших ба нийт эзлэх талбай 426 км2 бөгөөд гол оргил болох Юүхуан дин нь далайш түвшнээс дээш 1545 метр өндөр. Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын тусгай бүс, улсын зэрэглэлийн үзэмжит бүс юм. Шаньдун мужийн Тай ань хотод байрлах уг уул нь Хятадын нэртэй таван хайрханы нэг юм. Хятадууд эртнээс Тай шань уулыг сүсэглэн биширч “Тай шань уул амгалан бол бүгд амар амгалан байна” гэдэг. Чин улсын үед 72 хаан уг ууланд тахилга тайлга хийсэн байдаг. Мөн түүнээс хойш 12 хаан тахилга тайлга хийсэн. Тай шань ууланд 58 сүм хийд, 128 дурсгалт газар, 1239 хөшөө чулуу, 1800 бурханы баримал байдаг. 100-гаас дээш жилийн настай 18.000 мод байдаг. Тэдгээрийн 23 нь дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн. 2006 онд Тай шань уул дэлхийн соёл, байгаль, геологийн өв санд бүртгэгдсэн

Газрын нэр : Чифу дахь Күнзийн дурсгалт газар

Күнзийн ордон, Күнзийн сүм, Күнзийн ой буюу гурван Күн гэх нэрээр алдаршсан байдаг. 1994 онд дэлхийн соёлын өв санд бүртгэгдсэн. 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Күнзийн төрсөн нутаг-Чифугийн аялал жуулчлалын бүсийг Хятадын Аялал жуулчлалын газраас албан ёсоор батлан улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгосон. Хятадын эртний Күнзийн үзэл санааны бэлгэдэл юм. Мөн Хятадын түүх, соёл, урлагийн чухал өв юм.

Газрын нэр : Тайзуан эртний хот

Шаньдун, Ганьсу, Хэнан, Анхүй 4 мужийн заагт орших ба Жин Хан улсын үед баригдсан. 2 км2 үргэлжлэх ба 11 хэсэгт хуваагддаг. Хятадад хамгийн том эртний хот болохын хувьд улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс юм. Мөн Хятадад хамгийн сайхан устай газар гэгддэг.

Газрын нэр : Пэн лай гэ харш

Хятадын эртний 4 харшийн нэг бөгөөд эртний хан үндэстэний барилга дизайны урлагийн хосгүй бүтээл гэж хэлж болно. Харшийн дэргэдэх далайд зэрэглээ харагддаг гэдгээр дэлхийд танигдсан.