동북아시아지역자치단체연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ-ын Буриад улс NEAR-ийн дараагийн тэргүүлэгч орон нутгаар ажиллах хүсэлтээ ирүүлжээ2024-04-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 E.jpg  

첨부파일


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс NEAR-ийн 16 дахь тэргүүлэгч орон нутгаар ажиллах хүсэлтээ саяхан NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна. 


NEAR-ийн тэргүүлэгч орон нутгаар ажиллах хүсэлтэй гишүүн орон нутгууд энэ онд БНХАУ-ын Ляонин мужид болох Дээд түвшиний Ажлын хэсгийн хорооны хуралд хүсэлтээ дэвшүүлж, олонхийн саналаар шийдвэрлэгдэх бөгөөд харин нэг орон нутгаас хүсэлт ирсэн тохиолдолд ирэх оны Бүгд хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, албан ёсоор шийдвэрлэх юм. 


NEAR-ийн одоогийн тэргүүлэгч орон нутгаар ажиллаж буй БНХАУ-ын Ляонин мужийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны Бүгд хурал хүртэл үргэлжилнэ.



<Бүгд Найрамдах Буриад Улсын газрын зураг, туг>


Бүгд Найрамдах Буриад Улс нь 970,000 гаруй хүн амтай, Байгаль нуурын зүүн өмнө талд байрладаг бөгөөд нийслэл нь Улаан-Үүд хот юм. Бүгд Найрамдах Буриад Улс нь Ази Европын соёл, уламжлалыг сайн хослуулсан бүс нутаг бөгөөд олон улсын томоохон арга хэмжээнд оролцож байсан туршлагатай.