Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
NEAR холбоо буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (The Association of North East Asia Regional Goverments)
NEAR гэдэг нь Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (The Association of North East Asia RegionalGoverments)–ны англи утгын товчлол бөгөөд ойр, дотно (near) гэсэн санааг давхар илтгэх болно.
Зүүн хойд Азийн 6 улсын засаг захиргааны томхон нэгж өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм. 1996 оны 9 сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон 6 орны 81 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 700 сая хүн амыг хамрах ба 5 ажиглагч орон нутаг, олон улсын 3 байгууллага(AER, R20, ICLEI)-тай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байна.
Европ, Хойд Америкийн дараагаар дэлхийд 3-рт орох эдийн засгийн төв буюу дэлхийн төв болж буй Зүүн хойд Азид төрөл бүрийн салбарт харилцаа хамтын ажиллагааг явуулна.
“Харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан тус “Холбоо” нь Зүүн хойд Азийг хамтдаа хөгжүүлэх, гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, харилцан ойлголцолд үндэслэсэн итгэлцлийг бий болгож улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорилго болгоно”.-Холбооны Үндсэн дүрмийн 1-р бүлэг, 1-2-р зүйл
Бүгд Найрамдах Хятад Ард Улс(14)
Япон(11)
Бүгд Найрамдах Солонгос Улс(16)
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард УлсУлс(2)
Монгол Улс(22)
Оросын Холбооны Улс(17)
БНСУ (1)
Вьетнам улс (1)