본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

NEAR холбооны тухай

NEAR холбоо буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (The Association of North East Asia Regional Goverments) 

NEAR гэдэг нь Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (The Association of North East Asia RegionalGoverments)–ны англи утгын товчлол бөгөөд ойр, дотно (near) гэсэн санааг давхар илтгэх болно.

NEAR бол

Зүүн хойд Азийн 6 улсын засаг захиргааны томхон нэгж өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм. 1996 оны 9 сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон 6 орны 81 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 700 сая хүн амыг хамрах ба 5 ажиглагч орон нутаг, олон улсын 3 байгууллага(AER, R20, ICLEI)-тай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байна.

Зорилго

Европ, Хойд Америкийн дараагаар дэлхийд 3-рт орох эдийн засгийн төв буюу дэлхийн төв болж буй Зүүн хойд Азид төрөл бүрийн салбарт харилцаа хамтын ажиллагааг явуулна.

 

“Харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан тус “Холбоо” нь Зүүн хойд Азийг хамтдаа хөгжүүлэх, гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, харилцан ойлголцолд үндэслэсэн итгэлцлийг бий болгож улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорилго болгоно”.-Холбооны Үндсэн дүрмийн 1-р бүлэг, 1-2-р зүйл

Олон улсын хамтын ажиллагааны түнш

・ Хятадын Хэйлонжан мужийн харьяа Хэйлонжаны Нийгэм, Шинжлэх ухааны хүрээлэнтэй түншлэлийн харилцаа тогтоов(2017 оны 6 сарын 15-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурсан)
Хэйлонжан мужийн Нийгэм, Шинжлэх ухааны хүрээлэн нь 1979 онд байгуулагдсан Хятадын Хэйлонжан мужийн нийгэм, шинжлэх ухааны салбарын нэгдсэн судалгааны байгууллага бөгөөд бакалаврын дараах сургалтын байгууллага юм. 2018 онд Хэйлонжан мужийн Хөгжлийн судалгааны төв Хэйлонжан мужийн Үндэсний судалгааны төвтэй нэгдсэнээр судалгааны цар хүрээг тэлсэн бөгөөд дотоод гадаадын улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, түүх зэрэг асуудлыг судалдаг. Бүтэц зохион байгуулалтын хувьд 14 судалгааны институт, 8 факультет, 1 эрдэм шинжилгээний хэвлэлийн байгууллагатай.

Гишүүн байгууллага (6улсын 81орон нутаг)

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Бүгд Найрамдах Хятад Ард Улс(13)

  • Анхүй муж
  • |Хэйлонжан муж
  • |Хэнан муж
  • |Хубэй муж
  • |Хунан муж
  • |Жилинь муж
  • |Өвөрмонголын ӨЗО
  • |Ниншя Хуйн ӨЗО
  • |Шаньдун муж
  • |Шаньси муж
  • |Шааньси муж
  • |Ляонин муж
  • |Ганьсу муж
Ажиглагч орон нутаг : Тяньжин хот

Япон

Япон(11)

  • Аомори муж
  • |Ямагата муж
  • |Нигата муж
  • |Тояма муж
  • |Ишикава муж
  • |Фукуй муж
  • |Киото муж
  • |Хёго муж
  • |Тоттори муж
  • |Шиманэ муж
  • |Акита муж
Ажиглагч орон нутаг : Ямагүчи муж, Мияаги муж

Бүгд Найрамдах Солонгос Улс

Бүгд Найрамдах Солонгос Улс(16)

  • Пусан хот
  • |Тэгү хот
  • |Инчон хот
  • |Гуанжү хот
  • |Дэжон хот
  • |Ульсан хот
  • |Кёнги муж
  • |Канвон муж
  • |Чүнчонбүг муж
  • |Чончоннам муж
  • |Жоллабүг муж
  • |Жолланам муж
  • |Кёнсанбүг муж
  • |Кёнсаннам муж
  • |Жэжү муж
  • |Сэжун тусгай захиргаат хот

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард УлсУлс

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард УлсУлс(2)

  • Гишүүн орон нутгууд
  • |Хамгёнбүг муж

Монгол Улс

Монгол Улс(22)

  • Архангай аймаг
  • |Баян-Өлгий
  • |Баянхонгор аймаг
  • |Булган аймаг
  • |Говь-Алтай аймаг
  • |Говь-Сүмбэр аймаг
  • |Дархан-Уул аймаг
  • |Дорнод аймаг
  • |Дорноговь аймаг
  • |Дундговь аймаг
  • |Завхан аймаг
  • |Орхон аймаг
  • |Өвөрхангай аймаг
  • |Өмнөговь аймаг
  • |Сүхбаатар аймаг
  • |Сэлэнгэ аймаг
  • |Төв аймаг
  • |Увс аймаг
  • |Ховд аймаг
  • |Хөвсгөл аймаг
  • |Хэнтий аймаг
  • |Улаанбаатар хот

Оросын Холбооны Улс

Оросын Холбооны Улс(17)

  • Буриадын БНУ
  • |Сахагийн БНУ
  • |Тувагийн БНУ
  • |Алтайн хязгаар
  • |Забайкальск хязгаар
  • |Хакасын БНУ
  • |Красноярск хязгаар
  • |Приморски хязгаар
  • |Хабаровск хязгаар
  • |Амур муж
  • |Эрхүү муж
  • |Камчатка хязгаар
  • |Магадан муж
  • |Сахалин муж
  • |Томск муж
  • |Кемеровск муж
  • |Алтайн БНУ
Ажиглагч орон нутаг : Новосибирск муж

Сурвалжлагч гишүүн (1 улсын 1 орон нутаг)

베트남

Вьетнам улс (1)

  • Хошимин хот