본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Увс аймаг

Ч.Чимэд

  • Улсын нэрМонгол улс
  • Орон нутгийн нэрУвс аймаг
  • Засаг даргын нэрЧ.Чимэд

Бэлгэ тэмдэг

Бэлэг тэмдэг

Бэлэг тэмдэг

 

Түүхэн тойм

  • 1925 онд дөрвөдийн 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймгийг байгуулсан. Улмаар 1931ондУвс аймаг байгуулагдсан. Увс аймгийн түүх шинэ залуу мэт боловч үүсэл гарлын хувьд эрт үед холбогддог. Аймгийн төв Улаангом нь 17-р зууны 2-р хагаст анх суурь нь тавигдсан манай улсын эртний хотуудын нэг.

Нутгийн онцлог

  • Дэлхийн стандартад тохирсон хамгийн нарийн микронтой ноолуурын ямаа тус аймгийнх. Тус аймгийн Тэс, Ховд, Бөхмөрөн, Хандгайт голын сав газраар зэрлэг чацаргана ургадаг бөгөөд Монголын бүх чацарганы 60.0 хувь нь Увс аймагт ургадаг.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : Тус аймгийн нутаг нь манай улсын нутгийн 4.45% буюу 69.585 мянган ам дөрвөлжин км талбай эзэлнэ. Нийт нутгийн 60% нь хангайн, 40% нь говийн бvсэд хамрагддаг юм.
  • Байршил : Увс аймаг нь МУ-ын нийслэл УБ-аас 1336 км алс, эх орныхоо хамгийн баруун хязгаар их нууруудын хотгорт оршино
  • Уур амьсгал : Увс аймаг нь Их нуруудын хотгор, Алтайн нурууны салбар уулсын бүсэд орших тул эх газрын эрс тэс уур амьсгалтай. Увс нуурын хотгор өвлийн улиралд агаарын даралт 1-р сард 1054 хүрдэг. Агаарын температур нь хасах 50 хэмд хүрдэг. Монгол орны хамгийн хүйтэн газар юм. Их нуруудын хотгорт жилд дунджаар 100-150мм, тал хээрийн бүсэд 200-250мм, өндөр уулын бүсэд 250-300мм хур тунадас унана. Хамгийн их хур тунадастай үе нь 7,8-р сар, хамгийн бага хур тунадас унах үе нь 1,2-р сар юм. Салхины хурд дунджаар 4м/с байна.
Хүн ам (2021 оны байдлаар)
  • Хүн ам : 84,095
  • Өрхийн тоо : 22,315
Соёлын арга хэмжээ
  • Баруун Монголын урлагийн наадам (8 сард)
Түүхийн дурсгалт газар
  • Ончийн хадны сүг зураг, Долоодойн уйгуур бичээс
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Хятад : Шинжан Уйгурын Алтай хот(2005), Хами хот(2011)
  • Япон : Хёго мужийн Кобэ хот(2008)
  • Орос : Хакасын БНУ(1998), Тувагийн БНУ(2002), Халимагийн БНУ(2014)
  • Бусад : Энэтхэг улсын Ладакх муж(2012)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин (2021 оны байдлаар)
  • GRDP : 576,547.4 сая төгрөг
  • 1 хүнд ногдох ДНБ : 6,798 мянган төгрөг

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Төрийн захиргаа, Удирдлагын хэлтэс
  • Хаяг : Government office of Uvs province
  • Утас:+976-70454718
  • Факс : +976-70454095
  • Вэбсайт:http://www.uvs.gov.mn