본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Тувагийн БНУ

Байгууллагын даргын нэр

  • Улсын нэрОросын Холбооны Улс
  • Орон нутгийн нэрТувагийн БНУ
  • Захирагчийн нэрВладислав Ховалыг

Бэлгэ тэмдэг

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1921. 9. 9: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсын гадаад явдлын яамны ардын их хурлаас Тува үндэстний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
  • 1925. 7. 22: Москвад Тувагийн бүгд найрамдах улс ба Зөвлөлтийн холбооны улс хооронд найрсаг харилцааны байдал болон гадаад харилцааны хамтын ажиллагааны протокол хийгдэв.
  • 1926. 8. 10 : Улаанбаатар хотод Тувагийн бүгд найрамдах улс болон Бүгд Найрамдах Монгол ард улсын хоорондын бие даасан хамтын ажиллагаа болон гадаад харилцааны хамтын ажиллагааны протокол хийгдэв.
  • 1944. 10 : Тубагийн өөртөө засах орон нь Зөвлөлтийн Холбооны улсад нэгдэхтэй холбогдсон зөвшилцөлд гарын үсэг зурж Зөвлөлтийн холбооны их хурлын тэргүүлэгчдийн хууль тогтоомж гарав.
  • 1961 : Оросын холбооны улсын бие даасан Өөртөө засах Тува улс болж өөрчлөгдөв.
  • 1990. 12 : Тувагийн бүгд найрамдах улс болж өөрчлөгдөв.
  • 1991. 12. 28. : Тува улсын ерөнхийлөгчийн хууль гарсан.
  • 1993. 10. 21 : Дээд хурлаас улсын Үндсэн хуулийг баталсан.
  • 2001. 5. 6. : Шинэ үндсэн хуулиар ерөнхийлөгчийн хуулийг цуцалсан.
  • 2002. 3 : ИХ-ын даргын сонгууль болсон.
  • 2002. 6 : ИХ-ын сонгууль болсон.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 16 8,600km²
  • Байршил : Тувагийн БНУ нь төв азид оршдог бөгөөд зүүн Сибирийн өмнө хэсэг болон Енисей мөрний эх орчмоор байрладаг. Тувагийн БНУ-ын нийслэл нь Кызыл хот бөгөөд газар зүйн хувьд азийн төв хэсэг юм.
  • Уур амьсгал : Далай тэнгисээс зайдуу оршдог ба уулархаг газар нутагтай учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөл нь урт бөгөөд маш хүйтэн харин зун нь халуун цаг агаартай. Өвөл нь хүйтэн боловч салхи багатай тал хөндий нутагт хур тундас бага унадаг. Зун нь уулын бүс нутаг нь дулаахан, тал хөндий бүс нутаг нь халуун байдаг. 1 дүгээр сард агаарын дундаж нь хэм −28°-ээс −32° хэм ба 7 сарын агаарын дундаж хэм +15°хэмээс +20°хэм байна. Хамгийн хүйтэн байсан өвлийн агаарын хэм нь −58°C байсан ба хамгийн халуун байсан зуны агаарын хэм нь +40° хүрч байлаа. Тувагийн бүгд найрамдах улс нь өндөр уулын оргилууд болон нам доор газар бүхий тал нутаг хослосон уулын бүсийн газар нутагтай. Нийт нутгийн 82%- ийг уулын бүс эзэлдэг ба тал хээр нь 18%-ийг эзэлнэ. Хүйтэн бүсэд хамаарагдах Тундрын цаг ууртай бүс нутаг юм.
Хүн ам
  • Хүн ам : 327,383 хүн(2020 оны 1 сарын байдлаар)
  • Хүн амын нягтрал : 1.94 хүн/км2 (2020 оны 1 сарын байдлаар)
Түүх соёлын дурсгал
  • Тувагийн эртний булш
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Хятад: Өвөрмонголын ӨЗО (10.12.2007) Ляонин муж (22.11.2012)
  • Монгол: Завхан аймаг, Увс аймаг, Ховд аймаг (25.03.2002), Баян-Өлгий аймаг (14.04.2003), Архангай аймаг, Хөвсгөл аймаг (11.09.2004), Улаанбаатар хот (27.10.2009)

Эдийн засгийн байдал

ангилал агуулга
Эдийн засгийн түвшин
  • GRDP : 79.2 тэрбум. рубль(2020 оны 1 сарын байдлаар)
  • 1 хүнд ногдох орлого : 243 052 рубль (2020 оны 1 сарын байдлаар)
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц : Аж үйлдвэр 8.2%, газар тариалан 15%, барилга 3.5%, тээвэр 3.2%, харилцаа холбоо 1.5%, худалдаа 12.7%, бусад 55.2%.
  • Аж үйлдвэрийн дэд бүтэц : Эдийн засгийн чухал салбар болох мал аж ахуйд суурилсан газар тариалан, байгалийн нөөц баялагт түшиглэсэн аж үйлдвэрийн суурин ихтэй.
Голлох бүтээгдэхүүн
  • Мод боловсруулах, хүнсний аж үйлдвэр, тавилга, нэхий арьс, бэлэг дурсгалын зүйл, төмөрлөг бус бүтээгдэхүүн

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Олон улсын харилцаа, эдийн засгийн хэлтэс.
  • Хаяг : Russia, 667000, Republic of Tuva, Kyzyl city, Chuldum str., 18
  • Утас:7-39422-3-16-59, 7-39422-3-70-00
  • Факс : 7-39422-2-13-54, 7-39422-2-13-40
  • Вэбсайт:https://rtyva.ru/