본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Танилцуулга

БНСУСолонгос (Republic of Korea)

NEAR Холбоонд элссэн байдал

  • 1996 он Холбооны анхны гишүүн байгууллага Кёнсанбүг муж, Кёнсаннам муж, Канвон муж, Кёнги муж, Чүнчонбүг муж, Чүнчоннам муж, Жоллабүг муж, Жолланам муж, Жэжү муж
  • 2000 он Пүсан хот, 2006 онд Дэгү хот тус тус гишүүнээр элссэн
  • 2008 он Инчон хот, Дэжон хот, Гуанжү хот, Үльсан хот тус тус гишүүнээр элссэн.
  • 2012 Сэжун тусгай удирдлагат хот гишүүнээр элссэн. Ингэснээр Сөүл хотоос бусад Солонгосын 16 хот, орон нутаг гишүүнээр элссэн байна.
  • ※ Сөүл хотоос бусад Солонгосын 16 хот, орон нутаг гишүүнээр элссэн байна.

Гол үйл ажиллагаа

  • 1996 он : Кёнсанбүг мужийн Кёнжү хотод Зүүн Хойд Азийн үр ашигтай хамтын ажиллагаа гэсэн агуулгатай засаг захиргаа, эдийн засаг, соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааны төлөө холбооны үндсэн дүрэм болон холбоог үүсгэн байгуулж Гёнсанбүг мужийн Ли Ин Гин захирагч холбооны тэргүүлэгчээр сонгогдсон.
  • 1998 он : Гёнсанбүг муж Зүүн хойд Азийн засгийг идэвхжүүлэх, худалдааг хөгжүүлэхийн тулд Эдийн засаг, Худалдааны хорооны зохицуулагчаар ажиллах болж хороог байгуулсан
  • 1999 он : Эдийн засаг, Худалдааны хорооны 2-р хурлыг зохион байгуулсан (Бизнес эрхлэгчдэд зориулсан ногоон картны тогтолцоо зэргийг санал болгосон)
  • 2002 он : Эдийн засаг, Худалдааны хорооны 3-р хурлыг зохион байгуулсан(Зүүн хойд Азийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх арга замыг хэлэлцсэн)
  • 2003 он : Эдийн засаг, Худалдааны хорооны 4-р хурлыг зохион байгуулсан(Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хамтарсан төсөл боловсруулах санал дэвшүүлсэн)
  • 2004 он :
    • 5-р Бүгд хурал(БНХАУ, Хэйлонжан муж) NEAR—ын Хэрэг эрхлэх газрыг Гёнсанбүг мужид байгуулсан (2005 оны 5 сард Гёнсанбүг мужийн Пухан хотноо байгуулсан)
    • Бүсан хот Холбооны 6 дахь тэргүүлэгчээр ажиллах шийдвэр гарсан.
    • Эдийн засаг, Худалдааны хорооны 5-р хурал зохион байгуулсан (Худалдааны уулзалт зохион байгуулсан)
  • 2005 он : Эдийн засаг, Худалдааны 6-р хурал зохион байгуулсан(Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засаг, Худалдааны харилцааг идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцсэн)
  • 2006 он :
    • 6-р Бүгд хурал(БНСУ-ын Бүсан хот)-аар “Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжил ба NEAR-ын үүрэг” сэдвээр зохион байгуулсан бөгөөд Шинжлэх ухаан, Технологийн хорооны хурлыг байгуулсан.
    • Эдийн засаг, Худалдааны хорооны 7-р хурал зохион байгуулсан(Худалдааны уулзалт, Гёнсанбүг мужийн шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулсан)
  • 2007 он :
    • Шинжлэх ухаан, Технологийн хорооны 1-р хурлыг “Орон нутгуудын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэх” сэдвээр зохион байгуулсан.
    • Эдийн засаг, Худалдааны хорооны 8-р хурлыг зохион байгуулсан(NEAR 2007-Олон улсын эдийн засгийн форум болон олон талт худалдааны уулзалтаар орлуулсан)
  • 2008 он : 7-р Бүгд хурлаар Гёнги муж Холбооны тэргүүлэгчээр ажиллах хүсэлт тавьсан. Гёнги мужийг Холбооны тэргүүлэгчээр ажиллуулах шийдвэр гарсан.
  • 2009 он :
    • Шинжлэх ухаан, Технологийн хорооны 2-р хурлыг Био технологийг хөгжүүлэх арга зам сэдвээр зохион байгуулсан(Биологийн чиглэлийн олон улсын хамтын ажиллагааны жишээ илтгэл тавьж, Зүүн хойд Азийн био аж үйлдвэрийн хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлсэн)
    • Эдийн засаг, Худалдааны хорооны 9-р хурал зохион байгуулсан(Гишүүн орон нутгудын эдийн засгийн хямралыг даван туулах тэргүүний туршлагын талаарх илтгэл тавигдсан)
  • 2010 он : Эрчим хүч, Уур амьсгалын өөрчлөлтийн хороо(Зохицуулагч : Дэгү хот) –г байгуулсан.
  • 2011 он : Ажлын хэсгийн хорооны 8-р хурлаар Био эмчилгээ аж үйлдвэрийн хороо(Зохицуулагч : Чүнчонбүг муж), Газар тариалангийн хороо(Зохицуулагч : Жолланам муж)-г байгуулсан
  • 2012 он :
    • 9-р Бүгд хурлаар Жолланам муж Холбооны 10 дахь удаагийн тэргүүлэгчээр ажиллах хүсэлт гаргаж, улмаар Жолланам мужийг Холбооны тэргүүлэгчээр ажиллуулах шийдвэр гарсан.
    • Эрчим хүч, Уур амьсгалын өөрчлөлтийн хорооны 1-р хурал(Дэгү хот) зохион байгуулж, орон нутаг хооронд эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааны арга замыг хэлэлцсэн.
  • 2013 он :
    • Газар тариалангийн хорооны 1-р хурал(Жолланам муж) зохион байгуулсан. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан газар тариалангийн бүтээгдэхүүний тогтвортойгоор үйлдвэрлэх арга замыг хэлэлцсэн.
    • Ажлын хэсгийн хорооны 9-р хурлаар Эдийн засаг, Худалдааны хороог Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хороо хэмээн нэрийг нь өөрчилсөн.
    • Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хороо ны 10-р хурал зохион байгуулсан (Гёнсанбүг мужийн тосгоны компани, хамтарсан хоршоололтой холбогдох бодит жишээ илтгэл тавигдсан)
  • 2014 он : Био эмчилгээний аж үйлдвэрийн хорооны 1-р хурал(Зохицуулагч : Чүнчонбүг муж) зохион байгуулж, био аж үйлдвэрийн тэргүүний технологийг танилцуулж гишүүн орон нутгуудын био аж үйлдвэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн.
  • 2015 он :
    • Газар тариалангийн 2-р хороо(Жолланам муж)-ны хурлыг зохион байгуулсан, байгальд ээлтэй тогтвортой газар тариаланг хөгжүүлэх арга зам сэдвээр гишүүн орон нутгуудын газар тариалангийн бодлогын талаар мэдээлэл хуваалцсан.
    • Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хорооны 11-р хурал зохион байгуулсан(Зүүн хойд Азийн гишүүн орон нутаг хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зам зэрэг илтгэл тавигдсан)
  • 2016 он : 11-р Бүгд хурал(ОХУ-ын Эрхүү муж)-аар Шинжлэх ухаан, Технологийн хороог татан буулгах болон Эрчим хүч, Уур амьсгалын өөрчлөлтийн хороог Хятад улсын Шаньси мужид шилжүүлсэн.
  • 2017 он : Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хорооны 12-р хурал зохион байгуулсан(Нээлтийн илтгэл болон бодит жишээ илтгэл, Солонгосын соёлтой танилцах аялал зохион байгуулсан)
  • 2019 он : Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хорооны 13-р хурал зохион байгуулсан(Зүүн хойд Азийнбүсийн үзэл ба улсын хил давсан хамтын ажиллагаа сэдвээр бодит жишээ илтгэл тавигдсан)

 

Төлөөлөгчидтэй харилцах хаяг

지역단체 목록
Дугаар Өөрөө удирдах гишүүн байгууллага Утас Хаяг Вэб хуудас
1 Пусан хот +82-51-888-7751 [47545] 부산광역시 연제구 중앙대로 1001(연산동) 홈페이지
2 Тэгү хот +82-53-803-4411 [41911] 대구광역시 중구 공평로 88 홈페이지
3 Инчон хот +82-32-440-3210 [21554] 인천광역시 남동구 정각로 29(구월동) 홈페이지
4 Гуанжү хот +82-42-270-3341 [35242] 대전광역시 서구 둔산로 100 (둔산동) 홈페이지
5 Дэжон хот +82-62-613-6310 [61945] 광주광역시 서구 내방로 111(치평동) 홈페이지
6 Ульсан хот +82-52-229-2780 [44675] 울산광역시 남구 중앙로 201 (신정동) 홈페이지
7 Кёнги муж +82-31-8008-2758 [16444] 수원시 팔달구 효원로 1 (매산로3가) 홈페이지
8 Канвон муж +82-33-249-2098 [24266] 강원특별자치도 춘천시 중앙로 1(봉의동) 홈페이지
9 Чүнчонбүг муж +82-43-220-3463 [28515] 충청북도 청주시 상당구 상당로 82(문화동) 홈페이지
10 Чончоннам муж +82-41-635-2251 [32255] 충청남도 홍성군 홍북읍 충남대로 21 홈페이지
11 Жоллабүг муж +82-63-280-2707 [54968] 전라북도 전주시 완산구 효자로 225 홈페이지
12 Жолланам муж +82-61-286-4738 [58564] 전라남도 무안군 삼향읍 오룡길 1 홈페이지
13 Кёнсанбүг муж +82-54-880-2712 [36759] 경상북도 안동시 풍천면 도청대로 455 홈페이지
14 Кёнсаннам муж +82-55-211-2411 [51154] 경상남도 창원시 의창구 중앙대로 300 홈페이지
15 Жэжү муж +82-64-710-6250 [63122] 제주특별자치도 제주시 문연로 6(연동) 홈페이지
16 Сэжун тусгай захиргаат хот +82-44-300-6223 [30151] 세종특별자치시 한누리대로 2130 (보람동) 홈페이지