본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хакасын БНУ

Коновалов Валентин Олегович

  • Улсын нэрОросын Холбооны Улс
  • Орон нутгийн нэрХакасын БНУ
  • Захирагчийн нэрКоновалов Валентин Олегович

Бэлгэ тэмдэг

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1707 он – Абаканы бэхлэлтийг байгуулав. Хакас улс Оросын бүрэлдэхүүнд оров.
  • 1718 он – Саяны бэхлэлтийг барьж байгуулав.
  • 1727 он – Орос, Хятадын хооронд Буринскийн (буюу Хиагтийн) хилийн шугамыг тогтоосон бөгөөд ингэснээр Хакас улс Орос улсын бүрэлдэхүүнд албан ёсоор орох болов.
  • 1918 он– Минусинскийн ажилчин, тариачин, цэргийн төлөөлөгчдийн зөвлөлөөс “Хакасын Засгийн газрын журам ”-ыг батлав.
  • 1923 он– Хакасын хошуу байгуулагдав.
  • 1930 он – Хакасын автономит муж байгуулагдав.
  • 1991 он –Хакасын автономит мужийг Зөвлөлт социалист Хакас улс болгож өөрчлөн байгуулав.
  • 1992 он – ОХУ-ын Хакасын Бүгд найрамдах улс гэж нэрлэх болов.
  • 1995 он – Хакасын Бүгд найрамдах улсын Үндсэн хуулийг батлав.

Ерөнхий мэдээлэл

Ангилал Агуулга
Газар зүйн байрлал, уур амьсгал
  • Газар нутаг: 61,6 мянган. км²
  • Хакасын Бүгд найрамдах улс нь Дорнод Сибирийн баруун өмнөд хэсэг, Енисей мөрний сав газрын зүүн эрэгт, Алтай-Саяны уулархаг бүс нутаг болон Хакас-Минусинскийн сав газарт байрладаг.
    Нутгийн хамгийн хойд захын цэгээс урд захын цэг хүртэл 460 км, хамгийн зүүн захын цэгээс баруун захын цэг хүртэлх 200 км үргэлжилдэг.
    Хойд, зүүн болон зүүн өмнөд хэсгээрээ Красноярскийн хязгаар, баруун өмнөд хэсгээрээ Алтайн Бүгд найрамдах улс, баруун хэсгээрээ Кемерова мужтай хиллэдэг.
  • Уур амьсгал: Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хуурай халуун зун, цас багатай, хүйтэн өвөлтэй. Агаарын дундаж температур 7 дугаар сард +16,8°С, 1 дүгээр сард –23,4°С. Бусад хөрш мужуудтай харьцуулахад нарлаг өдрүүдийн тоо харьцангуй их.
Хүн ам
  • Хүн ам : 534,262 хүн(2020 оны 1 сарын байдлаар)
  • Хүн амын нягтрал : 8.66 хүн/㎢ (2020 оны 1 сарын байдлаар)
Соёл, аялал жуулчлал
  • Бүгд Найрамдах Хакашияа улс нь түүх болон олон янзын өв соёлоороо баялаг улс юм. Хакашияагын газар доор булаатай байгаа архелогийн олдворын тоо хэмжээг нарийн тодорхойлох аргагүй ч 2000 оны эхэн үед мэргэжилтнүүд Хакашияагын архелогийн олдворыг газар нутгийн байдлаар нь судалж үзээд 30,000-32,000 орчим тоо ширхэг байна гэсэн таамаг дэвшүүлжээ. Гэтэл албан ёсоор бүртгэгдсэн, Сибирийн архелогийн санд хадгалагдаж буй түүхэн дурсгалт архелогийн олдвор болох булш хиргисүүр, эртний суурин газар, хэрэм цайз, чулуун дээрх сийлбэр зэрэг 14000 орчим түүхэн

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • GRDP : 256.2 тэрбум. рубль (2020 оны 1 сарын байдлаар
  • 1 хүнд ноогдох ДНБ : 478 781 рубль (2020 оны 1 сарын байдлаар
Аж үйлдвэрийн байдал
  • Газар тариалан – 3,4%, уул уурхай – 16,9%, боловсруулах үйлдвэр – 19,6%, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл – 13,7%, барилга – 3,3%, худалдаа – 11,2%, тээвэр – 5,9% (2018 оны байдлаар)
Голлох бүтээгдэхүүн
  • Хакас улс нь цахилгаан эрчим хүч, чулуун нүүрс, төмрийн хүдэр, молибден, алт, хөнгөн цагаан, хөнгөн цагааны бэлдэц, гантиг эдлэл, контейнер, модон эдлэл, чихэр боов, сүүн болон сүүн хүчлийн бүтээгдэхүүн, бяслаг, нөөшилсөн бүтээгдэхүүнийг зах зээлд голчлон нийлүүлдэг.

Бусад

Харилцах салбар

  • Холбогдох хэлтэс: Хакасын БНУ-ын Эдийн засгийн яам
  • Хаяг: Орос улс, Хакасийн БНУ, Абакан хот, Лениний өргөн чөлөө, 67 дугаар байр
  • Утас : +7(3902) 299-200
  • Факс: +7(3902) 299-140
  • E-mail:mineconom@r-19.ru
  • Цахим хуудас: https://r-19.ru/