본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Танилцуулга

Сайто Мотохито

  • Улсын нэрЯпон
  • Орон нутгийн нэрХёго муж
  • Захирагчийн нэрСайто Мотохито

Бэлэг тэмдэг

Мужийн далбаа

Мужийн далбаа

 

Мужийн мод

Мужийн мод

Кусу-но-ки

Мужийн шувуу

Мужийн шувуу

Кунотори

Мужийн цэцэг

Мужийн цэцэг

Ножигику

Түүхэн тойм

  • Хёго мужийн нэр одоогийн Кобе хотын Хёго дүүрэгт захиргаа байсан үеэс үүсэлтэй. Мөн тэр үед байсан Хёго боомт (Одоогийн Кобе боомтын хэсэг) эртнээс олон улсын худалдааны боомт байсан. 5 улсын гэрээгээр Хёгод боомт байгуулахаар болсон боловч бодит байдалд Хёгод бус Кобед байгуулж гэрээг зөрчлөө гэж гадаадаас хэл ам гарахаас сэргийлж Кобе биш Хёго мужийн нэрийг ашиглан Кобег харьяа нутагт оруулж аргалсан гэж ч ярьдаг. Хёгогийн үүсэл нь Дэнжи эзэн хааны үед цэргийн зэвсгийн агуулах гэсэн утгатай “Цувамоногура (Цувамоно-цэрэг Гура-агуулах)”-аас үүссэн ч гэж үздэг.
  • Одоогийн мужийн үүсэл
    Кобе боомт нээгдсэний дараа удалгүй Эдо шогун засаглал нуран унаж Мэйжи засгийн газар гадаадтай хэлэлцээр хийхдээ Кобе боомт болон ойр орчмын эртний Эдо шогун захиргааг шууд захирахын тулд 1868 оны 1-р сарын 22-ны өдөр Хёго арми (Хёгог хамгаалах арми)-ийг байгуулсан. Хёго армийг байгуулснаас хойш 10 хоногийн дараа түүнийг Хёгогийн шүүх гэж нэрлэсэн ба 5-р сарын 23-нд шүүхийг хааж Хёго мужийг байгуулсан. Түүнээс хойш муж нь түшмэл ба энгийн ард иргэдийн нийгэмлэгийн гишүүдэд тулгуурлан захигргааны асуудлыг хэлэлцдэг орон нутгийн иргэдийн хурал, эмнэлэг байгуулах зэрэг бусад орон нутгаас урьтан шинэ алхамуудыг хийж байсан. Анхандаа Хёго муж эь Кобе боомтод төвлөрсөн жижиг муж байсан ба хэд хэдэн эксклаваас бүтсэн арал шиг хэлбэртэй байсан. 1871 онд Пэбончи муж (өмнөх засаглалыг халж шинэ засаг захиргааны нэгж тогтоосон ба улсын хэмжээнд аймаг, муж нэгдмэл засаг захиргаатай болсон)-аар Даймюгийн эзэлж байсан орон нутаг үгүй болж аймаг мужийг татан буулгаснаар Шикама муж (Арима бүхэлдээ) болон Окаяма мужийн нэг хэсэг (Тажима бүхэлдээ, Танбагийн Хиками・Таки 2 сум), Мюдо мужийн хэсэг (Аважи бүхэлдээ)-г нэгтгэн бараг одоогийн мужийн хил хязгаарыг тогтоосон.

Нутгийн онцлог

  • Хёго муж нь хойд хэсгээрээ Япон тэнгистэй хиллэдэг, урд хэсгээрээ Сетонайкай ба Аважи арлаар номхон далайтай холбогддог. Хёго муж нь том хотоос тариалангийн тосгон, уулын тосгон, арал зэрэг төрөл бүрийн нутгаас бүрдэх ба харилцан адилгүй уур амьсгалын нөлөөгөөр далайн эргийн наран шарлагын газар, цанаар гулгах, халуун рашаан гэх мэт төрөл бүрийн амралтын газрыг үзэх боломжтой учраас “Японы цөм” гэж нэрлэдэг. Ялангуяа түүх, газар нутаг, аж үйлдвэрийн ялгаагаар нь Сэцу (Кобе・ Ханшин), Тажима, Харима, Танба, Аважи арал гэсэн 5 бүсэд хувааж болно.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 8,395.61㎢
  • Байршил : хойд өргөрөг 34° 09′ ~ 35° 40′, зүүн уртраг 134° 15′ ~ 135° 28′
  • Уур амьсгал : дундаж хэм 12.4°C ~ 16.5°C, дундаж тунадас 1,057.9mm ~ 2,313.2mm
Хүнам болон өрхийн тоо
  • Хүн ам : 5,430,567 хүн(2021 оны 2 сарын байдлаар)
  • Өрхийн тоо : 2,400,873(2021 оны 2 сарын байдлаар)
Соёлын арга хэмжээ
  • Туүга Эбис их наадам, цаасан шувуу нисгэх тэмцээн, Хачгу наадам,үчшиу наадам, Авуажи цэцгийн баяр, Кинусаги халуун рашааны баяр, Кобегийн баяр, Аиу Перун наадам, Юката наадам, Юмүра рашааны баяр, Сэнтусай наадам, Химэжи цайзны баяр, Дэканшю баяр, Такасагу Канкэчину, Авуажи хүүхэлдэйн наадам, Химэжи тулааны наадам, Арима цайны их наадам, Кобе Рүманире
Аялал жуулчлалын гол газар
  • Кобегийн бүс : Рокко уулын Арима халуун рашаан, Далайн музей, Катано Ининкан, күда жинжя /шинто шашны сүм/, Акаши далайн хоолой дээгүүр тавьсан их гүүр,Сүмаүра цэцэрлэг
  • Ханшиний бүс : Кошиэн спортын цогцолбор, Такэдао халуун рашаан, Ханаямаэн, Мужийн далайн спортын ордон, Нишиномияа жинжя, Мондоякү жинжя
  • Зүүн хойд Харимагийн бүс : Химэйжи цайз, Чикүса уулын цанын бааз, Акоо цайз, Шиота халуун рашаан, Коожёо сүм, Киёомижү сүм
  • Төв баруун Харимагийн бүс : Химэжи төв парк, Шинса, Чикүса хийд
  • Танба бүс : мужийн урлагын галарей,
  • Тажамагийн бүс : Кинусаки рашаан, Амарүбэ төмөр гүүр, Кину Саки марин воулд, Дайжюүжи сүм Юмүра рашаан
  • Авуажигийн бүс : Авүажи Юмэбүтай, Сэмуду рашаан, Нүнушима, Наруто гүүр
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Хятад, Гуандун муж(1983.3)
  • Хайнан муж(1990.9)
  • Орос Хабаровск хязгаар(1969.4)
  • Америк, Вашингтон муж(1963.10)
  • Бразил, Парана муж(1970.5)
  • Австрали, Баруун Австрали муж(1981.6)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • Мужийн дотоодын ДНБ : 21.2 их наяд иен (2018 оны байдлаар)
  • 1 хүнд ногдох орлого : 2,878 мянган иен (2016 оны байдлаар)
  • Төсөв (2019 оны эхний хагаст):37,819 тэрбум иен
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц (Мужийн эдийн засгийн үйл ажиллагаа тус бүрээрх нийт үйлдвэрлэл)1-р аж үйлдвэр : 145.5%, 2-р аж үйлдвэр : 104.9%, 3-р аж үйлдвэр : 102.1%
Голлох бүтээгдэхүүн
  • Газар тариалан далайн бүтээгдэхүүн: Нэрмэлийн зориулалттай будаа –Улсдаа номер 1-т, 「Ямаданишики」28,217 тонн (Улсын зах зээлийн 26.5%-ийг эзэлдэг)・Загасны төрөл 12,608 тонн(19.8%)・Ганари загас 11,082 тонн(53.8%)・Далайн хавч 1,016 т(24.5%)
  • аж үйлдвэрийн бүтээгдэхүүн: Хийн бойлер – Улсдаа номер 1- 60,182 сая иен (Улсын зах зээлийн 90.1%-ийг эзэлдэг)・ ажлын савхин бээлий 1,197 сая иен (81.3%)・ хөрөө 5,312 сая иен, (65.4%)・ үнэт метал, гоёл чимэглэлийн хэрэглэл, боловсруулсан бүтээгдэхүүн 18,249 сая иен (61.5%)・цэвэршүүлсэн тос 10,277 сая иен (54.6%)
  • бусад бүтээгдэхүүн - Гараар хийсэн гоймон – Улсдаа тэргүүлдэг 15,494 сая иен (Улсын зах зээлийн 41.7%-ийг эзэлдэг)・ цүнх 19,946 сая иен (32.8%)・ будааны вино 104,344 сая иен (24.0%)

Бусад зүйл

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Үйлдвэр, хөдөлмөрийн яамны Олон улсын эдийн засгийн хэлтэс
  • Хаяг : 兵庫県神戸市中央区下山手通5丁目10番1号
  • Утас:(078) 362-9017
  • Факс : (078) 362-3961
  • Вэбсайт:http://web.pref.hyogo.jp/