동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

[БНСУ, Үльсан хот] Ульсан хотын дарга Ким Ду Гём БНХАУ-ын Чанчүнь хотод айлчиллаа2024-05-27

Бичлэг оруулахAdmin

Файл

〇 Үльсан хотын дарга Ким Ду Гём төлөөлөгчдийн хамтаар 24-ний өдөр Чанчүнь хотод болсон Үльсан-Чанчүнь ах дүү хотын 30 жилийн ойн ёслолд оролцов. Чанчүнь хотын дарга Ван Зилиан, Шэньян хот дахь БНСУ-ын Ерөнхий консул зэрэг хоёр хотын төлөөлөл болсон 30 гаруй албан тушаалтан тус үйл ажиллагаанд оролцов.


〇 Үльсан хотын дарга Ким Ду Гём “Үльсан, Чанчүнь хотууд 30 жилийн туршид тасралтгүй харилцаа хамтын ажиллагаа явуулж ирсэнд талархалтай байна. Бид цаашид хүчээ нэгтгэж, хамтын ажиллагааны түншийн харилцаагаа улам бүр хөгжүүлж хамтдаа урагшлах болно” хэмээв.


〇 Хотын дарга Ким Ду Гём хүндэтгэлийн арга хэмжээний дараа тус зочид буудалд 14.00 цагт болсон Үльсан хотын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортын зөвлөгөөнд оролцож, баяр хүргэж үг хэлэв. 




Эх сурвалж: Yonhap News, Changchun Ilbo WeChat албан ёсны мэдээ