Танилцуулга
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС (The People’s Republic of China, 中華人民共和國)
NEAR Холбоонд элссэн байдал
- 1996 онд Кёнсанбүг мужид хуралдсан 1 дүгээр Бүгд хурлаар холбооны анхдагч гишүүнээр Хэйлонжан муж, Хэнан муж элсэн орсон.
- 2000 онд Хёго мужид хуралдсан 3 дугаар Бүгд хурлаар Ниншя Хуйн ӨЗО элсэн орсон.
- 2006 онд Пусан хотод хуралдсан 6 дугаар Бүгд хурлаар Хубэй муж, Хунан муж элсэн орсон байна.
- Ляонин муж нь 1998 онд Тояама мужид хуралдсан Бүгд хурлаас хойш ажиглагчаар оролцож байна.
- 2014 онд БНСУ-д болсон 10-р Бүгд хурлаар Жилинь муж Холбоонд гишүүнээр элсснээр Хятадын 7 дахь гишүүн орон нутаг болсон.
- 2016 онд ОХУ-ын Эрхүү мужид болсон 11-р Бүгд хурлаар Анхүй муж, Өвөрмонголын ӨЗО, Шаньси муж, Шааньси муж гишүүнээр элссэн.
- Ляонин муж, Тяньжин хот, Ганьсу муж ажиглагчаар Холбооны арга хэмжээнд оролцдог.
- 2021 онд ОХУ-ын Сахагийн БНУ-аас зохион байгуулсан 13-р Бүгд хурлаар Ляонин муж гишүүнээр элссэн
- 2023 он БНСУ-ын Үльсан хотод болсон 14-р Бүгд хурлаар Ганьсу муж гишүүнээр элссэн
- 2024 онд БНХАУ-ын Ляонин мужид болсон Дээд түвшний Ажлын хэсгийн 14-р хурлаар Чинхай муж гишүүнээр элссэн.
Гол үйл ажиллагаа
- 1996 онд Кёнсанбүг мужид хуралдсан холбооны Анхдугаар хуралд Хэйлонжан муж, Хэнан муж, Шаньдун муж оролцсон.
- 2004 онд Хэйлонжан мужид Ажлын хорооны 4-р хурал болсон. Үүгээр холбооны хэрэг эрхлэх газрыг бий болгох болон холбооны сүлд тэмдгийн загварыг гаргаж танилцуулсан.
- 2004 онд Хэйлонжан мужид болсон 5 дугаар Бүгд хурлаар Кёнсанбүг мужид Холбооны Хэрэг эрхлэх газрыг албан ёсоор бий болгох асуудлыг шийдвэрлэсэн. Холбооны гишүүн байгууллагууд гишүүний татвар төлөх талаар хэлэлцсэн. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын Хамгёнбуг муж, Расон хот оролцов. "Харбиний тунхаг" гаргасан.
- 2007 онд Шаньдун мужид болсон Ажлын хорооны 6-р хуралд Холбооны гишүүн байгууллагуудын татвар төлөх арга замыг хэлэлцэж, зарим салбар хороог шинээр байгуулсан.
- 2012 он Ниншя Хуйн ӨЗО-д болсон 9-р Бүгд хурлаар Холбооны хэрэг эрхлэх газрыг Кёнсанбүг мужид үргэлжлүүлэн удаан хугацаанд байршуулахаар шийдвэрлэсэн. Гишүүний хураамж нэвтрүүлэх саналыг хэлэлцсэн боловч дэмжигдээгүй.