동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Салбар хороо

Тойм

Салбар хороо Эдийн засаг хүмүүнлэгийн харилцааны хороо Тойм

Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо

Зохицуулагч орон нутаг

  • БНСУ-ын Гёнсанбүг муж

Хороог байгуулах болсон үндэслэл, зорилго

  • Гёнсанбүг муж нь Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийг идэвхжүүлэх, гадаад худалдааг хөгжүүлэхийн тулд Зүүн хойд Азийн орнуудын албан хаагч, аж ахуйн нэгж, худалдан авагч нарыг оролцуулан эрдэм шинжилгээний хурал, гадаад худалдааны бизнес гэх мэт эдийн засгийн хосолсон арга хэмжээг төлөвлөж1998 онд анхны арга хэмжээг зохион байгуулсан.
  • 1998 оноос хойш Гёнсанбүг муж нь уг Холбооны Эдийн засаг гадаад худалдааны салбар хорооны зохицуулагч байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг гадаад худалдааны салбар хорооны хурлыг зохион байгуулсан ба 2013 онд Ажлын хэсгийн хорооны 9-р хурлаар Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хороо хэмээн нэрийг нь өөрчилсөн.
  • Эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна соёлын хөгжлийн цаг үетэй нийлүүлэн хослуулсан эдийн засгийн хүрээнд хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх зорилго тавьж байна.

Гол агуулга

  • Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх
    • NEAR –ын гишүүн орон нутгууд хооронд хүмүүнлэгийн сүлжээг байгуулж, бүсийн соёлыг хөгжүүлэх
    • Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн чиглэлийн нийтлэг контентийг гарган хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх
  • Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны харилцааг сайжруулах
    • Худалдааны хамтын ажиллагааны сүлжээнд суурилсан Зүүн хойд Азийн бүтээлч хосолмол эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх
    • Жишиг тосгон, Шинэ тосгон хөдөлгөөн гэх мэт контентоор эдийн засгийн хөгжлийн мэдээлэл солилцох