동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Приморски хязгаар

Гишүүн орон нутаг ОХУ Приморски хязгаар

Миклушевский Владимир Владимирович

  • Улсын нэрОХУ
  • Орон нутгийн нэрПриморийн хязгаар
  • Захирагчийн нэрОлег Николаевич Кожемяко

Бэлгэ тэмдэг

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүх

  • 1938 оны 10 дугаар сарын 20-ны ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар “Алс Дорнодын хязгаарыг Хабаровск хязгаар, Приморийн хязгаарт хуваах” тухай зарлиг гарсан.
  • 1943 он: Приморийн муж ба Усури мужийг нэгтгэж Приморийн хязгаар болгосон.

Нутгийн онцлог

  • Приморийн хязгаар нь Европ, Ази номхон далайн орнуудыг холбосон эх газар, далайн тээврийн уулзварт оршдог бөгөөд Оросын Алс Дорнод дахь хамгийн том тээвэр, логистикийн төв буюу Орос, Азийн экспортын гол нутаг юм.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар зүйн байршил, уур амьсгал
  • Талбай: 164.7 мянган км²
  • Байршил: Приморийн хязгаар нь Оросын Алс Дорнодын өмнөд хэсэгт байрладаг. Хойд хэсгээр Хабаровск хязгаар, баруун хэсгээр Хятад, баруун өмнөд хэсгээр БНАСАУ, зүүн болон өмнөд хэсгээр Японы зүүн тэнгистэй хиллэлдэг. Приморийн хязгаарын хамгийн урт нь 900 км, хамгийн өргөн нь 280 км байдаг. Хилийн нийт урт нь 3000км ба үүний 1500км орчим нь далайн хил юм.
  • Уур амьсгал: Приморийн хязгаарын уур амьсгал нь сэрүүн бороотой байдаг. Өвөл нь хүйтэн, хуурай, цэлмэг агаартай ба дундаж температур нь -12° C- аас -20° C байдаг. Хаврын улирал нь урт, сэрүүн бөгөөд температур нь тогтмол хэлбэлзэж байдаг. Зуны улирал нь дулаан, чийглэг , дундаж температур нь +18° C- аас+26°C байдаг бөгөөд хамгийн их хур тунадас ордог. Далайн эргийн улирал нь 7-10-р сар хүртэл үргэлжилдэг.
Хүн ам
  • Хүн ам: 1,820,125 (2023он)
  • Хүн амын нягтрал: 11.05 хүн /км² тутамд/ (2023он)
  • Хотын хүн ам: 79.4%
Соёлын арга хэмжээ
  • Ази Номхон далайн олон улсын кино наадам ''Pacific Meridian'' (9-р сар)
  • Барын өдөр (9-р сарын сүүлийн ням гариг)
  • Приморийн хязгаарын эрэг хамгаалах өдөр (10-р сарын 20)
Соёлын өв
  • Краскинское суурин нь дундад 7-р зууны төгсгөлөөс 10-р зууны үеийн Бохай хотын үлдэгдэл юм.
  • Владивосток цайз нь 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн хүртэл урт хугацаанд баригдсан хамгаалалтын өвөрмөц байгууламж юм.
Ах дүүсийн болон нөхөрсөг харилцаат найрамдалт хотууд(Он)
  • Хятад: Жилинь муж (1992 он, 1995 он, 1999он), Хэйлунжан муж (1995он, 2000он)
  • Япон: Тоттори муж, Шиманэ муж (1991он), Тояама муж (1992он, 2017он), Осака муж (1992он), Акита муж (2010 он), Тоттори муж (2010 он)
  • Солонгос: Кёнсаннам муж (1995 он), Канвон муж (1998он), Кёнги муж (2013он), Кёнсанбүг муж (2018он)
  • Монгол: Төв аймаг (2010 он)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • ДНБ: 1.3 их наяд рубль (17.65 сая доллар) (2021он)
  • Нэг хүнд ноогдох ДНБ: 695,616 рубль (9,438 доллар) (2021он)
Аж үйлдвэр
  • Бүс нутгийн ДНБ-ий 80 хувийг бүрдүүлдэг гол салбарууд нь аж үйлдвэрүүд, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэр, харилцаа холбоо, ХАА, ан агнуур, ойн болон загасны аж ахуй юм.
  • Приморийн хязгаарын эдийн засгийн хамгийн хөгжингүй салбар нь аж үйлдвэрлэл юм. Тус салбар нь ДНБ-ий 1/3-ийг бүрдүүлдэг бөгөөд орон нутгийн үндсэн үйлдвэрлэлийн 30%, хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчдийн 27% нь энэ салбарт төвлөрч байдаг.
  • ДНБ-ий бусад хувийг тээвэр, харилцаа холбоо - 21.4%, боловсруулах үйлдвэр - 7.5%, ХАА - 5%, загасны аж ахуй - 4.9% тус тус эзэлж байна.
  • Приморийн хязгаарт хөрөнгө оруулагчдад зориулсан эдийн засгийн онцгой нөхцөл, Владивостокийн чөлөөт боомтын 4 дэвшилтэд бүс байдаг.
Голлох бүтээгдэхүүн
  • Газар тариалан хөдөө аж ахуй : мал аж ахуй, үр тариа, наранцэцэг
  • Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн : машин төхөөрөмж үйлдвэрлэл, металлурги
  • Бусад : загас, модон материал, арьс нэхий

Бусад

Холбоо барих

  • Приморийн хязгаарын олон улсын хамтын ажиллагааны агентлаг, олон улсын харилцааны хэлтэс
  • Хаяг: ОХУ, 690110, Владивосток, Светланская гудамж-22, 417 тоот
  • Утас: +7 423 220 83 40, +7 423 220 86 15
  • Факс: +7 423 220 92 59
  • E-mail: intercoop@primorsky.ru
  • Вебсайт: www.primorsky.ru
  • Телеграмм: t.me/primorskyru