동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Танилцуулга

Гишүүн орон нутаг ЯПОН УЛС Танилцуулга

ЯПОН УЛСЯПОН УЛС (Japan, 日本國)

NEAR Холбоонд элссэн байдал

  • Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хурал (NEAR-ын Бүгд хурлын өмнөх нэр 1993~1995 он)
  • 1993 он Нийгата, Тояама, Хёго, Тоттори, Шиманэ
  • 1994 он Киото
  • 1995 он Аомори, Ямагата, Ишикава, Фүкүй
  • 1998 он Ямагүчи (ажиглагч)
  • 2018 онд Акита муж
  • 2020 онд Мияаги муж(Ажиглагч орон нутаг)

Гол үйл ажиллагаа

  • Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны тулд орон нутгууд төвтэй олон улсын байгууллага байгуулах шаардлагатай болсноор 1993 онд Шиманэ мужид Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаад хуралдсан. Үүнд Солонгос, Хятад, Япон, Орос 4 орны 10 байгууллага оролцсон.
  • 1998 онд Тояама мужид болсон 2-р хурлаар үндсэн дүрмийг засварлах, Монгол улсын орон нутгуудыг гишүүнээр элсүүлэх асуудлыг баталж, эдийн засаг, худалдаа, соёл, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, ерөнхий харилцааны дэд хороог байгуулах талаар тохиролцож, 1999 оны Ажлын хорооны 2-р хурлаар дэд хороодын үйл ажиллагааны тайлан тавигдсан ба Холбооны зардлын асуудлаар хэлэлцсэн.
  • 2000он Хёгод болсон 3 дугаар Бүгд хурлаар Ардчилсан Солонгос улсын орон нутгийн засаг захиргаадыг холбоонд оролцуулах талаар хамтын хүчин чармайлтыг хүлээн зөвшилцөж 2001 он 3 дугаар гүйцэтгэх хорооны хуралдаанаар үйл ажиллагааны зардлыг хуваалцах систем, хөхүүлэн дэмжүүлэх байгууллагын  талаар гол зарчим агуулгыг тодорхойлж, ажлын хэсгийг бий болгох гэх мэт асуудлаар хэлэлцээ хийв.
  • Байгаль орчин болон үүнтэй холбоотой үйлдвэрлэл аж ахуйг хурдацтай ахиулахын тулд бий болсон Байгаль орчны салбар хорооны зохицуулагч байгууллагаар Тояама муж ажиллаж бүс нутаг тус бүрийн зүүн далайн эрэг орчмын байгаль, цаг уурын өөрчлөлтийн судалгаа, Зүүн хойд Азийн бүс нутгийн нүүдлийн шувуудын судалгаа хийх, байгаль орчны мэдэгдэл 2003 хэвлэлтэнд гаргах, Зүүн хойд Азийн бүсийн байгаль орчны талаарх хурал зөвлөгөөн хийсэн.
  • Боловсрол соёлын  харилцааны салбар хорооны зохицуулагч байгууллага Шиманэ муж нь Зүүн хойд Азийн бүсийн хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөрөөр дамжуулж бүс нутаг тус бүрийн хамтын найрсаг үйл ажиллагааг дээшлүүлэхийн төлөө ‘Зүүн хойд Азийн бүсийн хамтын ажиллагааны жигүүр-Шиманэ’  арга хэмжээг жил бүр явуулж байна.
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх салбар хороо нь урьдчилан сэргийлэх салбарын хамтын ажиллагаагаар дамжуулж Зүүн хойд Азийн бүс нутгуудын гамшгаас урьдчилан сэргийлэх чадварыг дээшлүүлэхийн тулд байгуулагдсан. Зохицуулагч байгууллага нь Хёго муж ба бүс нутаг тус бүрийн газар хөдлөл, үер, уулын гал, ган зэрэг байгалийн гамшигийн олон хэлбэр ба үүнд бүс нутгуудын хариу арга хэмжээ авч байгаа чадварыг дүгнэж үзэх болон мэдээлэл ба ур чадварын туршлага солилцооны үйл ажиллагааг явуулдаг.

 

Харилцах хаяг

지역단체 목록
Дугаар Өөрөө удирдах гишүүн байгууллага Утас Хаяг Вэб хуудас
1 Аомори муж +81-17-734-9218 青森県 青森市 長島 1-1-1 홈페이지
2 Ямагата муж +81-23-630-2123 山形県 山形市 2-8-1 홈페이지
3 Нигата муж +81-25-280-5052 新潟県 新潟市 中央区 新光町 4-1 홈페이지
4 Тояма муж +81-76-444-3158 富山県 富山市 新総曲輪 1-7 홈페이지
5 Ишикава муж +81-76-225-1382 石川県 金沢市 鞍月 1-1 홈페이지
6 Фукуй муж +81-776-28-8820 福井県 福井氏 大手 3-17-1 홈페이지
7 Киото муж +81-75 414-4684 京都市 上京区 下立売通新町 西入藪ノ內町 홈페이지
8 Хёго муж +81-78-362-9017 兵庫県 神戸市 中央区 下山手通5-10-1 홈페이지
9 Тоттори муж +81-857-26-7842 鳥取県 鳥取市 東町1丁目 220番地 홈페이지
10 Шиманэ муж +81-852-22-6493 島根県 松江市 殿町 1番地 홈페이지
11 Акита муж +81-18-860-1218 秋田県秋田市山王 4-1-1 홈페이지