동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн орон нутаг БНХАУ Хэнан муж Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр : Шаолиний сүм

Хэнан мужийн Шаоши уулан дээр орших ойн сүм гэсэн утгаар Шаолиний сүм гэгддэг. Нийт 57,600 м2 талбайг эзлэх ба 495 онд Хятадын Буддын шашныг үндэслэгч Бодьдарамын мөргөл, зан үйлд зориулж Эзэн хаан Сяовэнь Шаолиний сүмийг барьж өгчээ.

Газрын нэр:Лунь мэний чулуун агуй

Лүө Ян хотод байрлах тус чулуун агуй нь 1500 гаад жилийн түүхтэй хамгийн өндөр бурханы баримал нь 17.14метр бөгөөд хамгийн жижиг нь 2 см-ээс хэтрэхгүй. Азийн сийлбэр урлагийн төлөөлөл бөгөөд Хятадын гурван том чулуун агуйн нэг болохын хувьд дэлхийн соёлын өвд орсон.

Газрын нэр: Юүн тай шань уул

Улсын 5А зэрэглэлийн үзэмжит бүс. Жяозүо хотод Шю 240км2 талбайг эзлэн орших ба Танбао хавцал, Чиэн бао хавцал, Чин лон хавцал, Фен лин хавцал, Цифан нуур, Зуюу оргил, Михоу хөндий, Диэчай агуй, Бай жиа хад зэрэг гол үзэсгэлэнт газруудтай. 2004 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэнгээр НҮБ-ын ЮНЕСКО-д бүртгэгдсэн.

Газрын нэр :Шүэ Хуа агуй

Сон шань ууланд, Жөнжөү хотоос 58км зайд оршдог. Эрт дээр үед Тон Ши шань уул гэгддэг байсан.

Газрын нэр : Чиэн тиэн нуур

Хэнан мужийн Жао зүө хотын Боа шиан ба Шаньси мужийн Чинчэн хотод орших ба одоо уг нуурыг Жао зүө хот хамгаалалтандаа авсан. Улсын гол үзэмжит бүс, 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс ба 106км2 талбайг эзэлнэ.

Газрын нэр : Тай хао булш

Фуши хааны булш бөгөөд Хэнан мужийн Хуй ян шаньд байдаг. Их үзэсгэлэнтэйгээрээ алдартай Лон ху нуурын ойрхон байдаг. Улсын 4A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болохын хувьд улсын хамгаалалтад байдаг.