Танилцуулга
- Улсын нэрЯпон
- Орон нутгийн нэрХёго муж
- Захирагчийн нэрСайто Мотохито
Бэлэг тэмдэг
Мужийн далбаа
Мужийн мод
Кусу-но-ки
Мужийн шувуу
Кунотори
Мужийн цэцэг
Ножигику
Түүхэн тойм
- Хёго мужийн нэр одоогийн Кобе хотын Хёго дүүрэгт захиргаа байсан үеэс үүсэлтэй. Мөн тэр үед байсан Хёго боомт (Одоогийн Кобе боомтын хэсэг) эртнээс олон улсын худалдааны боомт байсан. 5 улсын гэрээгээр Хёгод боомт байгуулахаар болсон боловч бодит байдалд Хёгод бус Кобед байгуулж гэрээг зөрчлөө гэж гадаадаас хэл ам гарахаас сэргийлж Кобе биш Хёго мужийн нэрийг ашиглан Кобег харьяа нутагт оруулж аргалсан гэж ч ярьдаг. Хёгогийн үүсэл нь Дэнжи эзэн хааны үед цэргийн зэвсгийн агуулах гэсэн утгатай “Цувамоногура (Цувамоно-цэрэг Гура-агуулах)”-аас үүссэн ч гэж үздэг.
- Одоогийн мужийн үүсэл
Кобе боомт нээгдсэний дараа удалгүй Эдо шогун засаглал нуран унаж Мэйжи засгийн газар гадаадтай хэлэлцээр хийхдээ Кобе боомт болон ойр орчмын эртний Эдо шогун захиргааг шууд захирахын тулд 1868 оны 1-р сарын 22-ны өдөр Хёго арми (Хёгог хамгаалах арми)-ийг байгуулсан. Хёго армийг байгуулснаас хойш 10 хоногийн дараа түүнийг Хёгогийн шүүх гэж нэрлэсэн ба 5-р сарын 23-нд шүүхийг хааж Хёго мужийг байгуулсан. Түүнээс хойш муж нь түшмэл ба энгийн ард иргэдийн нийгэмлэгийн гишүүдэд тулгуурлан захигргааны асуудлыг хэлэлцдэг орон нутгийн иргэдийн хурал, эмнэлэг байгуулах зэрэг бусад орон нутгаас урьтан шинэ алхамуудыг хийж байсан. Анхандаа Хёго муж эь Кобе боомтод төвлөрсөн жижиг муж байсан ба хэд хэдэн эксклаваас бүтсэн арал шиг хэлбэртэй байсан. 1871 онд Пэбончи муж (өмнөх засаглалыг халж шинэ засаг захиргааны нэгж тогтоосон ба улсын хэмжээнд аймаг, муж нэгдмэл засаг захиргаатай болсон)-аар Даймюгийн эзэлж байсан орон нутаг үгүй болж аймаг мужийг татан буулгаснаар Шикама муж (Арима бүхэлдээ) болон Окаяма мужийн нэг хэсэг (Тажима бүхэлдээ, Танбагийн Хиками・Таки 2 сум), Мюдо мужийн хэсэг (Аважи бүхэлдээ)-г нэгтгэн бараг одоогийн мужийн хил хязгаарыг тогтоосон.
Нутгийн онцлог
- Хёго муж нь хойд хэсгээрээ Япон тэнгистэй хиллэдэг, урд хэсгээрээ Сетонайкай ба Аважи арлаар номхон далайтай холбогддог. Хёго муж нь том хотоос тариалангийн тосгон, уулын тосгон, арал зэрэг төрөл бүрийн нутгаас бүрдэх ба харилцан адилгүй уур амьсгалын нөлөөгөөр далайн эргийн наран шарлагын газар, цанаар гулгах, халуун рашаан гэх мэт төрөл бүрийн амралтын газрыг үзэх боломжтой учраас “Японы цөм” гэж нэрлэдэг. Ялангуяа түүх, газар нутаг, аж үйлдвэрийн ялгаагаар нь Сэцу (Кобе・ Ханшин), Тажима, Харима, Танба, Аважи арал гэсэн 5 бүсэд хувааж болно.
Ерөнхий тойм
Ангилал | Агуулга |
---|---|
Газар нутаг, уур амьсгал |
|
Хүнам болон өрхийн тоо |
|
Соёлын арга хэмжээ |
|
Аялал жуулчлалын гол газар |
|
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он) |
|
Эдийн засгийн байдал
Ангилал | Агуулга |
---|---|
Эдийн засгийн түвшин |
|
Аж үйлдвэрийн байдал |
|
Голлох бүтээгдэхүүн |
|
Бусад зүйл
Харилцах салбар
- Хариуцсан хэлтэс : Үйлдвэр, хөдөлмөрийн яамны Олон улсын эдийн засгийн хэлтэс
- Хаяг : 兵庫県神戸市中央区下山手通5丁目10番1号
- Утас:(078) 362-9017
- Факс : (078) 362-3961
- Вэбсайт:http://web.pref.hyogo.jp/