동북아시아지역자치단체연합 로고

Брошюр

Хэвлэл Брошюр

2010년도 발행 동북아연합 팜플렛2014-06-13 15:30:49

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 2010동북아-몽골.pdf  

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо (NEAR) –г
1996 оны 9 сард Зүүн хойд Азийн Хятад, Япон, Солонгос, Орос 4 улсын 29 захиргааны
байгууллагын удирдлагууд Солонгос улсын Кёнсанбүг мужид цуглаж, харилцан ашигтай, эрх
тэгш санаанд үндэслэн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, бүс нутгийг хамтдаа хөгжүүлэх,
дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулахын төлөө байгуулсан билээ.
Зүүн хойд Азийг хамтаар хөгжүүлэх зорилгоор Холбооны үндсэн дүрмийг баталснаас хойш
эдийн засаг, гадаад худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх,
хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи далай•загасны аж ахуй, аялал жуулчлал,
эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалт, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүүхэд
эмэгтэйчүүд зэрэг төрөл бүрийн салбарт хамтын төслийг хэрэгжүүлж байна.
2010 оны 10 сард Солонгос улсын Кёнги мужид болсон Холбооны 8-р Бүгд хурлаар нэмж
гишүүнээр элссэн орон нутагтай нийлээд одоо 6 улсын 70 гишүүн байгууллагаас бүрдсэн Зүүн
хойд Азийг төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны байгууллага болсон юм.