동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Брошюр

Хэвлэл Брошюр

Зүүн Хойд Азийн Холбооны 2011 оны брошюр2014-06-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 동북아리플렛-(몽골).pdf  

The Association of
North East Asia
Regional Governments
1996 оны 9 сард Зүүн хойд Азийн Солонгос, Хятад, Япон, Орос 4
улсын 29 орон нутгийн захиргаадын дарга нар чуулж, харилцан
ашигтай эрх тэгш зарчмаар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг
хөгжүүлж, бүс нутгийн хамтын хөгжил ба дэлхийн энх тайвны үйлсэд
хувь нэмэр оруулах зорилгоор тус Холбоог байгуулсан.
Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын хөгжил дэвшил гэгч үзэл
санааны дагуу Холбооны үндсэн дүрмийг баталснаас хойш эдийн засаг,
худалдаа, байгаль орчин, боловсрол соёлын харилцаа, гамшгаас
сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, далай загасны аж ахуй, аялал
жуулчлал, ашигт малтмал боловсруулалт зохицуулалт, эрчим хүч, уур
амьсгалын өөрчлөлт, хүүхэд эмэгтэйчүүд гэхчлэн төрөл бүрийн
салбарт харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.
Удаагаар нь БНАСАУ, Монгол улсын орон нутгийн захиргааны
байгууллагууд гишүүнээр элсснээр одоо тус Холбоо 6 улсын 70 гишүүн
байгууллагаас бүрдсэн Зүүн хойд азийг төлөөлөх орон нутгийн
харилцаа, хамтын ажиллагааны байгууллага болон өсөн дэвжиж байна.