동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын гадаад ажилтнууд Пухан хотын сурагчдад өөрийн улс орноо сурталчлан таниулав.2017-05-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 idonggo.JPG   첨부파일 quiz.JPG   첨부파일 harada.jpg   첨부파일 tonia.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

5 дугаар сарын 23-ны өдөр тус газарт ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчид Пухан хотын Идун ахлах сургуулийн сурагчдад өөрийн улс орны талаар танилцуулга хийв. Эхлээд ЗХАНЗХ-ны талаар танилцуулж, дараагаар нь Япон улсын Тояама мужийн захиргааны ажилтан Харада Норихиса, ОХУ-ын Красноярск хязгаарын захиргааны ажилтан Шаймаер Антонина нар солонгос, англи хэлээр өөрийн улс, орон нутгийн газарзүй, эдийн засаг, нийгэм соёлын талаар ойлгомжтой тайлбарлаж, хялбар аргаар танилцуулав.
Мөн БНХАУ-ын Жилинь мужийн захиргааны ажилтан Ссүяао, Монгол улсын Хэнтий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын мэргэжилтэн Ц.Байгалмаа нар хамт байлцаж сурагчдаас мэдэж авсан зүйлсийнх нь талаар асуулт тавьж сурагчдыг идэвхтэй оролцуулсан.
Тус Холбооны ХЭГ-аас Зүүн хойд Азийн бүсийн хүүхэд залуучуудын хөрш зэргэлдээ улс орнуудын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ирээдүйн манлайлагч болж хөгжихөд нь туслах үүднээс “Залуу манлайлайгч” форум, Хүүхэд сурагчдад зориулсан эссэ бичлэг, гар зураг, постерийн уралдаан зэргийг зохион явуулдаг. Цаашид ч олон төрлийн хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөж байна.