동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хорооны 12 дугаар хурал болж өнгөрлөө2017-08-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A0009.JPG   첨부파일 QI2A9918.JPG   첨부파일 QI2A9970.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일


 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Андун хотноо болж өнгөрсөн тус хуралд Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон 5 улсын 20 орон нутгийн 80 гаруй хүн оролцлоо.
Энэ удаагийн хурлыг нээж Дэгүгийн ардын уламжлалт анагаах ухааны их сургуулийн багш Ким Ши Бом “Уламжлалт соёл, хүмүүнлэгийн нөөцийг аж үйлдвэржүүлэх, глобалчлах нь” хэмээх сэдвээр илтгэж тавив. Дараагаар нь Соншин эмэгтэйчүүдийн их сургуулийн багш Шим Сан Мин тусгай илтгэл тавив. Мөн гишүүн орон нутгуудаас бодит жишээнд тулгуурласан илтгэл тавьж сонирхуулав.
Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён хурлыг нээж үг хэлэхдээ “Энэхүү хурлаар дамжуулан Зүүн хойд Азийн бүсийн уламжлалт соёл, хүмүүнлэгийн нөөцийн талаар мэдээлэлтэй болж улмаар бизнесийн хүрээ тэлэгдэнэ гэдэгт найдаж байна” гэв.
Нөгөөтэйгүүр Гёнсанбүг муж нь Холбооны Эдийн засаг, Худалдааны хорооны зохицуулагчаар 1998-2012 он хүртэл ажиллах хугацаандаа нийт 9 удаагийн хурал арга хэмжээг зохион явуулсан. 2013 оноос эдийн засаг, соёлыг хослуулахын тулд Эдийн засаг, Худалдааны хороог Эдийн засаг, хүмүүнлэгийн хороо хэмээн өөрчилж 3 удаа хурал арга хэмжээ зохион байгуулсан.
.