동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Шиманэ мужид “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр 2017” арга хэмжээ болж өнгөрлөө.2017-08-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 시마네4.jpg  

첨부파일

Холбооны Боловсрол, Соёлын харилцааны хорооны 17 дахь удаагийн “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр 2017” арга хэмжээ Япон улсын Шиманэ мужийн Мацуй хотод болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээнд Шиманэ мужаас 8, БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО болон Жилинь мужаас тус бүр 3, БНСУ-ын Гёнсанбүг мужаас 8, ОХУ-ын Приморийн хязгаараас 2, Монгол улсын Сэлэнгэ, Ховд аймгаас тус бүр 1, Япон гаралтай Бразиль улсын 2 буюу нийт 6 улсын 28 оюутан оролцлоо. Оюутан залуус 8 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд байгаль орчны сэдвээр санал бодол солилцох, япон айлд байрлах, япон үндэсний соёл уламжлалтай танилцах зэрэг төрөл бүрийн хөтөлбөрт оролцов. 8 дугаар сарын 18-ны өдрийн хүлээн авалтын ажиллагаанд оролцсон Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён оюутан залуусын орны хэлээр мэндчилэхийн зэрэгцээ тэдэнд  энэхүү арга хэмжээгээр дамжуулан олж авсан мэдлэг туршлага нь насан туршид нь тус нэмэр болно гэдгийг онцлон хэлэв.