본문 바로가기

Орон нутгийн танилцуулга

[Хубэй муж, Хятад улс] Дэлхийн цэргийн спортын 7-р их наадмын нээлт болж өнгөрлөө.

2019-10-28

Бичлэг оруулах

Admin

첨부파일

Өнгөрсөн 10-р сарын 18-ны өдөр Хятад улсын Хубэй мужийн Вү Хан хотноо Дэлхийн цэргийн спортын 7-р их наадмын нээлт болж өнгөрлөө. Энэхүү их наадам нь Олимпийн дараа орох хэмжээний спортын нэгдсэн том тэмцээн бөгөөд 1995 оноос эхлэн 4 жил тутам зохиогдож ирсэн. Уг наадмыг Олон улсын цэргийн спортын зөвлөл (CISM) хариуцан зохион байгуулж бөгөөд өдгөө 140 гишүүн орныг хамардаг. Энэ удаагийн тэмцээн нь өндөр хэмжээний зохион байгуулалттай, хамгийн олон оролцогчтой, төсөөлснөөс илүү үр нөлөө, онцлогтой болсон ба нийт 109 орны 9300 тамирчин, гүйцэтгэгчид оролцсон байна.