동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газар 5 орны хүүхэд сурагчдийн гар зургийн уралдааны шагналт бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.2020-07-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 사무국직원 기념사진.JPG  

첨부파일

7 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд 2 долоо хоногийн хугацаатай Гёнсанбүг мужийн Залуучуудын соёлын төв(Пухан хотын Бүг дүүрэгт оршдог)-д NEAR-ын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан 5 улсын хүүхэд сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны шагналт байрын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.


 

Энэ удаагийн үзэсгэлэнд NEAR-ын Хэрэг эрхлэх газраас 2016~2019 онд Монгол, Хятад, Солонгос, Хятад, Япон 5 улсын хүүхэд сурагчдын дунд нутаг орныхоо соёлыг танилцуулах болон байгаль орчны асуудлыг хөндөх нь сэдвээр зарласан гар зургийн уралдааны шагналт байрын 60 гаруй бүтээлийг толилуулав.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Хөрш зэргэлдээ улс орнуудын хүүхэд залуучуудын бүтээлүүдээр дамжуулан Солонгосын хүүхэд залуучууд соёлын мэдрэмжээ хөгжүүлэхэд нь тус нэмэр болох үүднээс энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулах болсон” гэв.


8 дугаар сарын 1-31-ний өдрүүдэд эдгээр бүтээлүүдээр Гёнсанбүг мужийн захиргааны төв байрны галарейд дахин үзэсгэлэн гаргах юм. Түүнчлэн 8 дахь удаагийн NEAR-Хүүхэд сурагчдад зориулсан гар зургийн уралдаанд оролцох бүтээлийг 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүртгэх болно.