본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR -ын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын орон нутгуудыг төлөөлж Б.Мөнхцэцэг ажиллахаар боллоо.

2020-11-04

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 임용장.JPG

첨부파일

Монгол улсын Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг NEAR-ын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар 11 сарын 04-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс захирамжаа гардаж авлаа.

Тэрээр Монголд ХУИС-ийн Солонгос хэлний ангийг, Солонгост Чүнбүг их сургуулийн Солонгос хэл, уран зохиолийн ангийг магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсний дараа Дархан уул аймгийн төрийн албанд Хөдөлмөр, халамжийн асуудлыг хариуцан 7 гаруй жил ажиллажээ.



Цаашид NEAR-ын Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, Монгол улсын орон нутгуудтай холбогдох ажлыг хариуцан ажиллах юм. Б. Мөнхцэцэг нь Солонгост урьд нь 3 гаруй жил сурч, амьдарч байсны хувьд Солонгосын нийгэм, соёлын талаар өргөн мэдлэгтэй тул NEAR-ын Хэрэг эрхлэх газарт амжилттай ажиллаж чадна гэдэгт найдаж байна.