동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газар гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хэлэлцэв.2020-11-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 사무국방문2.jpg  

첨부파일


NEAR-ын гишүүн орон нутаг болох БНСУ-ын Дэгү хотын захиргааны Олон улс хамтын ажиллагааны багийн ахлагч Чэ Жон Сүг болон Гёнсанбүг мужийн захиргааны төлөөлөл зэрэг 5 албан хаагч 11 сарын 18-ны өдөр NEAR-ын Хэрэг эрхлэх газарт айлчлав. Зочдыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ хүлээн авч тус байгуулагуудтай харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэв.


그림입니다.원본 그림의 이름: CLP0000a1640004.bmp원본 그림의 크기: 가로 4000pixel, 세로 3000pixel


Ким дарга сүүлийн үед гишүүн орон нутгууд NEAR-ын Хэрэг эрхлэх газраар дамжуулан харилцааг үр ашигтай явуулсан жишээг дурдаад цаашид Дэгү хот NEAR-ын Олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсэв.


   Хариуд нь багийн ахлагч Чэ “Энэ оны эхээр гарсан ковид 19 цар цахлын байдлыг амжилттай даван туулсан туршлагыг гишүүн орон нутгуудтай хуваалцахыг хүсээд цаашид Дэгү хотын онцлогыг тусгасан, NEAR-ын салбар хороог шинээр байгуулах талаар судалж үзнэ” гэдгээ хэлжээ.