БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос 2019 оны 12 сард NEAR-ын Хэрэг эрхлэх газарт томилогдон ажилласан Ма Сүцаогийн 11 сарын томилгоот хугацаа 11 сарын 27-ны өдрөөр дуусгавар болов.
Тэрээр өнгөрсөн 11 сарын хугацаанд Хятадын гишүүн орон нутгуудтай харилцах, тус газарт хятад хэлээр бичиг, материал орчуулах, хянах болон аман орчуулгийн ажлыг хариуцан ажиллах зэргээр байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан юм

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Ма Сүцаод дурсгалын зүйл гардуулж, өнгөрсөн хугацаанд гаргасан хичээл зүтгэлийг нь магтан сайшаав. Хариуд нь Ма Сүцао тус газарт томилогдон ажиллах хугацаандаа харилцааны хүрээгээ тэлэх зэргээр олон улсын харилцааны ажилд туршлага хуримтлуулсан гэдгээ онцлон хэлэв.