Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Япон улсын Ямагата мужийн захирагчаар Ёшимура Миэйко сонгогдлоо.2021-01-28
Бичлэг оруулахAdmin
Файл 요시무라 미에코.jpg
1 дүгээр сарын 24-ний өдөр болж өнгөрсөн Ямагата мужийн Захирагчийн сонгуульд одоогийн мужийн Захирагч Ёшимура Миэйко(нас 69) эрх баригч намаас нэр дэвшсэн өрсөлдөгчдөө илт давуу байдлаар ялав. Ингэснээр мужийн захирагчид 4 дөх удаагаа сонгогдож байгаа юм.
“Баялаг Ямагата муж” болон “Ямагата нутгийн эдийн засгийг сэргээх” зэрэг хөтөлбөр, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж дэвшилтэт судалгаа шинжилгээнд тулгуурлан аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт аж ахуйн нэгж, компаниудыг татан оролцуулж ажлын байр бий болгох, хүн амын бууралт, насжилтын асуудалд анхаарал хандуулсан зэрэг цогц арга хэмжээг авч ажиллажээ.
Ямагата муж нь 1996 онд NEAR холбоонд гишүүнээр элссэнээс хойш БНХАУ-ын Хэйлонжан муж зэрэг NEAR-ын гишүүн орон нутгуудтай идэвхитэй харилцаа, хамтын ажиллагаа явуулж байна.
Хариу