동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

БНСУ-ын Гёнсанбүг муж ба ОХУ-ын Эрхүү муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээ болов.2021-10-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

10 сарын 5-ны өдөр БНСУ-ын Гёнсанбүг муж, ОХУ-ын Эрхүү муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээ онлайнаар болж өнгөрлөө.

Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү, Эрхүү мужийн захирагч Игорь Ковзев нар удирдан явуулсан энэхүү арга хэмжээнд Эрхүү муж дахь БНСУ-ын Ерөнхий консул Ким Сэ Үн, Бүсан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Геннадий Лявков нар баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны амжилт, цаашдын харилцааны чиглэлийг хэлэлцэв.



NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Гёнсанбүг мужийн захиргааны ордны видео хурлын танхимаас энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд тус газрын ажилтан Артем Егоров арга хэмжээний орчуулгийг хийв.


Нөгөөтэйгүүр, 1996 оны 9 сард NEAR Холбоо байгуулагдсан үеэс Гёнсанбүг муж ба Эрхүү муж хооронд анх ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд Гёнсанбүг муж нь NEAR-ийн 1 дэх удаагийн тэргүүлэгч орон нутаг, Эрхүү муж нь 11 дэх удаагийн тэргүүлэгч орон нутаг болж байв.