NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас 10 сарын 5-16-ны өдрүүдэд Гёнсанбүг мужийн номын санд гаргаж буй Зүүн хойд Азийн 5 улсын хүүхэд сурагчдын гар зураг, зурагт хуудасны уралдааны шагналт байрын бүтээлийн үзэсгэлэн нь Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татаж байна. Тухайлбал Солонгосын үндэсний KBS Андун 1 радиогоос 10 сарын 6-ны өдөр 8 минутын нэвтрүүлэг гаргав.

Энэ удаагийн радио нэвтрүүлэгт NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд биечлэн оролцож, NEAR Холбоог танилцуулахын зэрэгцээ үзэсгэлэнгийн агуулга, шагналт байрын бүтээл, бүтээлийн онцлог зэргийн талаар ярилцлага өгөв.
Нөгөөтээгүүр энэхүү үзэсгэлэнг БНСУ-ын Үльсан хотын номын сан, Кимчон хотын номын сан, Гёнсанбүг мужийн номын сан, Чүнчоннам мужийн номын сан зэрэг 4 газарт гаргаж буй бөгөөд юүтүүбээр давхар үзэсгэлэнг онлайн хэлбэрээр гаргаж байна.
※ Нэвтрүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг NEAR Холбооны вэбсайт/мэдээллийн материал хэсгээс харна уу.