동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захиралтай онлайнаар уулзалт хийв.2022-06-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 김옥채 사무총장.jpg  

첨부파일

6 сарын 9-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Хятадын Хэйлонжан мужийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн Зүүн хойд Азийн судалгааны институтийн захирал Да Зы Ган тэргүүтэй Солонгосын хойгийн судлаачидтай онлайнаар холбогдож хамтран ажиллах арга замын талаар ярилцав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ өнгөрсөн 4 сарын 28-ны өдөр болсон NEAR-Олон улсын форум Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс авхуулаад 6 улсын 54 байгууллагын оролцоотой амжилттай болж өнгөрсөн талаар танилцуулав. Мөн цаашид Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгээс NEAR-аас зохион байгуулах Салбар хороодын хурал болон төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож байхыг хүсэв. Түүнчлэн NEAR Холбоо ба Хэйлонжан муж хооронд хамтран ажиллах санал бичиг байгуулсны хувьд хоёр талын бодит хамтын ажиллагааг явуулахыг найдаж байна гэж онцлон хэлэв.


Да Зы Ган захирал “NEAR Холбоо 1996 онд байгуулагдсанаас хойш өнгөрсөн 26 жилийн хугацаанд Зүүн хойд Азийн 6 улсын 79 орон нутгийг гишүүнээр эгнээндээ элсүүлэх хэмжээнд цар хүрээ нь өргөжин тэлсэнд баяртай байна” гэв.

Ялангуяа 2019 онд нарийн бичгийн даргаар ажиллах болсны дараа Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнд айлчилсан Ким даргад талархал илэрхийлэв. Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн өнгөрсөн 2016 онд Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг Зүүн хойд Азийн 5 улсын 39 эрдэм шинжилгээний байгууллагаас бүрдэх Зүүн хойд Азийн Холбоог байгуулсан тухай танилцуулаад цаашид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газартай харилцан NEAR-ийн үйл ажиллагааны хөгжилд идэвхтэй дэмжиж тусална гэдгээ илэрхийлэв.

Нөгөөтээгүүр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар 2017 оны 6 сард Хэйлонжан мужийн Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд Хэйлонжан мужийн Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн Зүүн хойд Азийн судалгааны институтийн судлаач Ли Ян 2018 оноос 1 жилийн турш NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр 1 жил ажиллаж байжээ.