동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Үльсан хотод айлчлав.2022-09-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC03352.JPG  

첨부파일

9 сарын 13-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид тус Холбооны тэргүүлэгч болох Үльсан хотод айлчилж, өнгөрсөн 7 сард болсон орон нутгийн сонгуулиар сонгогдсон Үльсан хотын захирагч Ким Дү Гём, Захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ан Хю Дэ нартай уулзав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Холбооны тэргүүлэгч орон нутагт туслах үүрэгтэй ба цаашид болох олон улсын арга хэмжээний талаар танилцуулав. Үльсан хотын захирагч Ким Дү Гём Холбооны Хэрэг эрхлэх газартай хамтран ажиллаж Ажлын хэсгийн хорооны 13-р хурлыг амжилттай зохион байгуулж, Холбооны тэргүүлэгчээр ажиллах хугацаанд харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хичээх болно гэдгээ илэрхийлэв.


Мөн NEAR-ийн Ажлын хэсгийн хорооны 13-р хурлын бэлтгэл, үйл ажиллагааны талаар танилцуулж, 9 сарын 21-ний өдөр онлайнаар зохион байгуулах Ажлын хэсгийн хорооны хурлын бэлтгэл ажлын талаар ярилцав.