본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар ахлах ангийн сурагчдад “Монголтой танилцах” хөтөлбөр зохион байгуулав

2024-09-11

Бичлэг оруулах

Admin

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын олон нийтийн харилцааны хөтөлбөрийн хүрээнд явуулж буй "Монголтой танилцах" хөтөлбөрийг 9 сарын 11-ний өдөр NEAR-ийн ХЭГ-ын газарт төлөөлөгчөөр ажиллаж буй Монгол улсын төрийн албан хаагч М.Энхжаргал тэргүүтэй холбогдох ажилтнууд Пухан хотын ахлах сургуулийн 30 орчимд сурагчдыг хамруулан зохион байгууллаа. 

 


Энэхүү сургалтын үеэр сурагчид Монголын хоол хүнс, үндэсний хувцас, орон байр зэрэг соёлын талаар ойлголт авсаны дараа Монголын уламжлалт оньсон тоглоом тоглож, үндэсний хувцас өмсөж үзсэнээс гадна уламжлалт хоол амталсан юм.



Нөгөөтэйгүүр, өнгөрсөн тавдугаар сараас хойш NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас явуулж буй Орос, Япон улстай танилцах хөтөлбөрийг явуулсан бөгөөд  орон нутгийн хүүхэд залуучуудад олон улсын талаарх мэдлэг ойлголтыг олгох зорилготой боловсролын арга хэмжээний энэ оны хамгийн сүүлийнх буюу Хятад улсын талаарх хөтөлбөрийг 12 дугаар сард явуулахаар төлөвлөж байна.