동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

[БНСУ, Гёнсанбүг муж] Орон нутгийн захиргааны байгууллагаас бага төрөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд зориулсан шинэлэг бодлого гаргасан байна2024-01-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 李지사 저출생 재앙, 중앙→지방정부 주도 대수술.jpg  

첨부파일


Гёнсанбүг мужийн захиргаанаас бага төрөлтийг шийдвэрлэх шинэлэг бодлогыг дэмжих санаачилга гаргажээ.


◎ Гёнсанбүг мужийн захиргаа Солонгос улсын нийгэмд тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг болох бага төрөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн засаг захиргаа одоо хэрэгжүүлж буй төрийн бодлогодоо анхаарал хандуулах ёстой хэмээн үзэж, 1 дүгээр сарын 18-ны пүрэв гарагт тус мужийн Тамгын газарт “Бага төрөлтийн эсрэг дайн” сэдэвт хэлэцүүлж зохион байгуулж, дараахь10 гаруй бодлогын саналыг боловсруулан гаргажээ.


◎ Гёнсанбүг мужийн бага төрөлттэй холбоотой бодлогын төлөвлөгөө  

  • Төрүүлсэн хүүхдийн тооноос хамааран орон сууцны зээлийн хэсэгчилсэн болон бүрэн дэмжлэг үзүүлэх “K-Marry me" төсөл 
  • Хүүхэд төрүүлэх нөхцөлтэйгээр орон сууцны газрыг газар үнэ төлбөргүй түрээслүүлдэг "All in one"хүүхэд асрах төв 
  • Эцэг эхчүүдэд ээлтэй, бага хүүтэй нийтийн түрээстэй Гёнбүг хэв маяг бүхий "Аз жаргалтай мөрөөдлийн хувийн орон сууц"-ыг дэлгэрүүлэх
  • Хөгжил дэвшил тааруу бүс нутагт үйл ажиллагаа явуулах иргэдэд орон сууцны зориулалттай газар олгох 
  • Хөдөө орон нутагт ирж хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй залуу гэр бүлийг тохилог орон сууцаар хангах
  • “k-care олон нийтийн төсөл”-ийг хэрэгжүүлэх 
  • Гёнбүг хэв маягийн боловсролын бодлогыг хэрэгжүүлэх
  • Гёнсанбүг мужид "IKEA Dream" хадгаламжийн данс нээх 
  • Гимчон инновацийн хотод хувийн боловсролын хотхон байгуулах 
  • Гэр бүл эв найрамдлын хэлтсээс шагнал урамшуулал олгох 
  • Ажлын цагийг 9-5 болгон богиносгох
  • “k-гадаадын иргэдийн хариуцлагын тогтолцоо”-г сурталчлах