동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

Хятадын гишүүн орон нутгууд “NEAR залуучуудын 11 дэх удаагийн гар зургийн уралдаан”-ы ялагчдад батламж гардууллаа2024-02-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан “NEAR залуучуудын 11 дэх удаагийн гар зургийн уралдаан”-ы шагнал гардуулах ёслолын ажиллагаатай холбогдуулан Хятадын гишүүн орон нутгууд тус тэмцээнд оролцсон сурагчдад батламж, шагнал, оролцооны гэрчилгээг гардуулав.



Хөнань мужийн Шиньшэн хотын гадаад харилцааны газар "Шилдэг" шагнал, тусгай байрын шагнал гардуулах ёслол болон оролцооны гэрчилгээ гардуулах ёслолыг тус тусад нь хийлээ.


 

Хөнань мужийн Шючан хотын Чангө 3 дугаар туршилтын дунд сургуулиас оролцсон ялагчид шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа.


 

Хэнань мужийн Шиньян хотын сурагчдад оролцогчийн гэрчилгээ гардуулав.


Үүний зэрэгцээ, Хэйлунжан, Аньхуй мужийн Гадаад харилцааны албаны цахим хуудсанд шагналын мэдээллийг байршуулсан байна.



Энэхүү зургийн уралдаанд БНХАУ-ын  8 гишүүн орон нутгаас нийт 587 бүтээл ирснээс Нэгдүгээр байр (1), Хоёрдугаар байр (3), Тусгай байр (6), Оролцооны гэрчилгээ (84) тус тус хүртжээ.