Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Пак Сон Мин Бүгд Найрамдах Саха улсын шинэ ерөнхийлөгчийг томилох ёслолын ажиллагаанд оролцов2018-10-04
Бичлэг оруулахAdmin
Файл ed24422f-477e-4754-9f3b-a5f6ef21989d.jpg
NEAR-ын Хэрэг Эрхлэх Газрын Олон улсын харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин (ОХУ-ын төлөөлөгч Анастасия) 2018 оны 9-р сарын 27-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нийслэл Якутск хотын Улсын Дуурийн эрдмийн театрт зохион байгуулагдсан тус улсын шинэ ерөнхийлөгч “Айсена Николаева”-г томилох ёслолын ажиллагаанд оролцож NEAR-г төлөөлөн баяр хүргэлээ. Тус ёслолын ажиллагаанд Алс Дорнодын Холбооны Тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев болон бусад олон хүндтэй төлөөлөгчид оролцсон.
Хэлтсийн дарга Пак Сон Мин тэргүүтэй төлөөлөгчид 9-р сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Саха улсын Гадаад харилцаа, үндэсний хэргийн яамны сайд Гаврил Криллинд бараалхан 10-р сарын сүүлээр Хунань мужид зохион байгуулагдах “Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны 12-р Бүгд хурал” болон 11-р сард БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хотноо зохион байгуулагдах “Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны анхдугаар форум”-д Бүгд Найрамдах Саха улсын Ерөнхийлөгчийг оролцуулах хүсэлтэй байгааг уламжлан NEAR-ын Хэрэг Эрхлэх Газар Бүгд Найрамдах Саха улс хоорондын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Хариу