Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
ЗХАНЗХ-ны “Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2018” Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо амжилттай зохион байгуулагдлаа2018-06-27
Бичлэг оруулахAdmin
Файл 단체사진_web.JPG
ЗХАНЗХ-ны “Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2018” 6-р сарын 21-23-ны өдрүүдэд 3 өдрийн турш Гёнжү хотын Хёндэй зочид буудалд зохион байгуулагдлаа. Хуралд Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны 5 орны 40 гишүүн орон нутгийн байгууллагуудын 97 төлөөлөгч оролцов.
Тус хурал 6-р сарын 22-ны өдөр ЗХАНЗХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гёны мэндчилгээгээр эхэлж Холбооны ажлын тайланг тайлагнасны дараа Хятад улсын Хэйлонжан мужийн Зүүн Хойд Азийн судалгааны хүрээлэнгийн Да Зы Ган багш “Зүүн Хойд Азийн шинэ өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ боломж” сэдвээр илтгэл тавьж дурсгалын зураг авхууллаа. Мөн түүнчлэн Хятад, Япон, БНСУ-ын гишүүн орон нутгууд салбар хорооны үр дүнгийн тайлан, төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа зэргийг танилцуулсан. Монгол, ОХУ-ын гишүүн орон нутгууд зохион байгуулагдах гэж буй арга хэмжээгээ танилцуулсан ба хурлаар “ЗХАНЗХ-ны гишүүн орон нутгийн гишүүнчлэлийн үнэмлэх олгох”, “Ажлын хэсгийн хорооны ээлжит бус хурлыг зохион байгуулах” “Гишүүнчлэлийн татварыг зохистой зарцуулах арга зам”, “Үндсэн дүрэм болон Салбар хорооны журамд өөрчлөлт оруулах” зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Хурлын дараа ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авалтыг зохион байгуулсан бөгөөд Гёнжүгийн “Дэлхийн соёлын экспо” соёлын төвд 1000 жилийн турш Гёнжү хотыг нийслэл хот байлгасан Шиллагийн ханхүү, харц ард “Эмиллэ” нарын хайрын тухай өгүүлэх “Эмиллэ” жүжгийг үзэв. 6-р сарын 23-ны өдөр Дэренвон, Бүлгүгса буддын сүм, Жүсан жолли зэрэг Гёнжүгийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхов.
Хариу