동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Хубэй мужид айлчлав.2016-03-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 690082142071900438.jpg  

첨부파일

3 сарын 23-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон БНХАУ-ын Хубэй мужийн Ардын засгийн Гадаад харилцааны хэлтсийн удирдлагуудтай уулзан NEAR Холбооны арга хэмжээ болон гишүүний хураамжийн тогтолцоог нэвтрүүлэх талаар танилцуулав. Мөн Холбооны гишүүн орон нутгуудийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал, Залуучуудын форум, Олон улсын форум зэрэг энэ жил зохиогдох арга хэмжээний талаар танилцуулж, идэвхтэй оролцохыг хүсэв. Хариуд нь Хубэй мужийн Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Пен Ши Гүо “Хубэй мужийн Вүхан хот нь Бээжин, Шанхайгийн дараагаар Хятадад гуравдугаарт орох боловсролын хот болохын хувьд боловсролын түвшин өндөр бөгөөд NEAR Холбоогоор дамжуулан гадаадын орон нутгуудтай болон ахлах сургууль, дээд сургууль хооронд харилцааг явуулахыг хүсч байна” гээд үүнд NEAR Холбоо гүүрийн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэв.