동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ази Номхон далайн бүсийн дээд хэмжээний 1-р хуралд оролцов.2016-03-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG   첨부파일 2.JPG  

첨부파일

첨부파일

3 сарын 30-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Ази Номхон далайн бүсийн дээд хэмжээний 1-р хуралд оролцов. БНСУ-ын Гадаад харилцааны яам, НҮБ-ийн Ази Номхон далайн эдийн засаг, нийгэмлэгийн хорооноос хамтран зохион байгуулсан уг хурал Инчон хотноо болж өнгөрлөө. Ази Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг хэлэлцэх зорилготой уг хуралд улс орнуудын сангийн яамны сайд, төв банкны захирал зэрэг 20 гаруй орны өндөр албан тушаалтан, олон улсын байгууллага, сургууль боловсролын газрын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон хуралд оролцогчидтой тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн захиргаад хоорондын хамтын ажиллагаа, үүргийн талаар хэлэлцэв. Мөн олон улсын хөгжлийн банк зэрэг байгууллагад NEAR Холбооны талаар танилцуулав. НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн хорооноос Ази Номхон далайн бүсийг хамрах Засгийн газар хоорондын байгууллагын хувьд бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил, хамтын ажиллагааны тулд гол үүрэг гүйцэтгэж байна. NEAR Холбооны гишүүн 6 улс бүгд тус хорооны гишүүн улс юм.