동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллах төлөөлөгчид батламжаа гардан авлаа.2016-04-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 러시아 발레리.JPG   첨부파일 일본 하라다.JPG   첨부파일 몽골 바이갈마.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон ОХУ-ын Тувагийн БНУ-аас томилогдон ирсэн Иргит Валерийд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллах батламж гардууллаа. Батламж гардаж авсны дараа Валерий сэтгэгдлээ хэлэхдээ: “Олон улсын харилцааны ажлыг анх удаа хийх гэж байна. Шинэ ажил тул суралцах зүйл их байгаа. Залуу насны эрч хүчээр, мөн хамт олныхоо дэмжлэгээр ажилдаа шамдан, хичээж ажиллах болно” гэв. 4 дүгээр сарын 11-ний өдөр Япон улсын Тояама мужийн захиргаанаас томилогдон ирсэн Харада Норихиса мөн Ерөнхий нарийн бичгийн даргаас тус газарт төлөөлөгчөөр ажиллах батламж гардаж авав. Тэрээр өмнө нь CLEAR хэмээх Японы муж нутгуудийн даяаршлын нийгэмлэгийн Сөүл хот дахь салбарт Япон- Солонгосын гадаад харилцааны асуудлыг хариуцан 2 жилийн турш ажиллаж байжээ. Батламж гардаж авсны дараа тэрээр “Холбооны Хэрэг эрхлэх газрын ажиллагсадын төрөлх хэл болох солонгос хэлийг сурахаас гадна монгол, орос, хятад хэлийг ч гэсэн сурч тэдэнтэй нөхөрлөн дотносохыг хүсч байна” гэв. 4 дүгээр сарын 4-ний өдөр Монгол улсын Хэнтий аймгаас томилогдон ирсэн Ц.Байгалмаа мөн батламж гардаж авлаа. Тэрээр урьд нь англи хэлний багшаар ажиллаж байснаас гадна БСГ-т гадаад хэлний боловсрол хариуцан ажиллаж байхдаа гадаад хүмүүстэй хамтран ажиллаж байсан туршлагатай аж. Солонгост анх удаа ирсэн бөгөөд 1 жилийн хугацаанд ихийг сурч мэдэн ганзага дүүрэн буцах болно гэв. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон тэдэнд хандаж хэлэхдээ хамт олонтойгоо нэгэн баг болон ажиллаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөн, өөр өөрийн нутаг болон Холбооны хэрэг эрхлэх газрыг холбоход гол үүрэг гүйцэтгэхийг хүсэв. Тус газарт Холбооны гишүүн 6 улсаас Хойд Солонгос, Өмнөд Солонгосоос бусад Монгол, Орос, Хятад, Япон улсын төрийн албан хаагчдыг төлөөлөгчөөр ажиллуулдаг. Төлөөлөгчид голдуу өөрийн улсын орон нутгуудтай холбоо харилцаа тогтоох, холбогдох гол ажил, асуудлын талаар орон нутгуудад мэдээлэл өгөх ажлыг хариуцан ажиллаж байна.