동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы Улс төрийн хэлэлцээрийн хурлын дэд тэргүүлэгч тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав.2016-04-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 160422 닝샤후이족자치구 정협 리수펀 부주석 일행, NEAR사무국 방문 (5).JPG   첨부파일 160422 닝샤후이족자치구 정협 리수펀 부주석 일행, NEAR사무국 방문 (4).JPG   첨부파일 160422 닝샤후이족자치구 정협 리수펀 부주석 일행, NEAR사무국 방문 (7).JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

4 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ы Улс төрийн хэлэлцээрийн хурлын дэд тэргүүлэгч Ли Шү Фен тэргүүтэй зочид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон зочдийг хүлээж авч уулзахдаа “Тус Холбооны Хэрэг эрхлэх газарт хүрэлцэн ирсэн явдалд болон Ниншягийн хотон үндэстний ӨЗО 2000 онд Холбоонд гишүүнээр элссэнээс хойш Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье” гэв. Хариуд нь Ли Шү Фен дарга “NEAR Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азийн бүсийн орон нутгуудтай харилцахад тус нэмэртэй, дөхөм байдаг болон удахгүй болох Бүгд хурал, Олон улсын форумд ч холбогдох хүмүүсээ оролцуулах болно” гэв. Мөн тэрээр “Ниншягийн нутгийн онцлох бүтээгдэхүүн болох гоучи хэмээх жимсгэнэ, вино зэргийг NEAR Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азид сурталчлан эскпортлохыг хүсч байна” гэв. Ниншягийн хотон үндэстний ӨЗО нь 2000 онд болсон Холбооны 3-р Бүгд хурлаар гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй харилцаатай байгаад бөгөөд 2012 онд Холбооны 9-р Бүгд хурлыг амжилттай зохион байгуулж байсан билээ. .